1000 жор
Үндсэн хоол , Франц , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бургунд маягаар амталсан амтат гуляш

Бургунд маягаар амталсан амтат гуляш

Энэхүү Бургунд маягаар амталсан гуляш нь Францын зүүн эргийн хотуудын уламжлалт сонгодог хоолнуудын нэг юм. Бургунд нь дарсаараа алдартайн нэгэн адил энэхүү хоолны гол нууц буюу онцлог нь дарсаар амталдагт байгаа юм. Улаан дарс нь үхрийн махтай сайхан зохицдог бөгөөд гайхалтай зөөлөн болдог. Энэхүү хоолыг та хайртай хүндээ хийгээд нэгэн гайхалтай сонгодог үдшийг өнгөрүүлээрэй.

40 min

  1. 1

    Үхрийн махаа 3-4см-н зайтай том дөрвөлжин хэрчинэ.

  2. 2

    Сонгиноо дундуур нь хуваан том дөрвөлжин хэрчинэ. Гахайн утсан махаа нимгэн хэрчинэ.

  3. 3

    Гал дээр саваа(зузаан ширэмтэй бол сайн) халааж маслоо хайлуулаад сонгиноо хийгээд хүрэн шаргал болтол шараад дээрээс нь гахайн утсан махаа хийгээд 3-4 минут шарна.

  4. 4

    Махаа давс болон амтлагчаараа амтлана.

  5. 5

    Махаа дээрээс нь нэмж хийгээд бүх талыг нь хүрэн шаргал болтол шарна.

  6. 6

    Ургамлуудаа нийлүүлэн багцлан бооно.

  7. 7

    Лууван жижиг хэмжээтэй бол хувуух шаардлагагүй. Том бол дундуур нь хуваагаад хийнэ. Ингээд лууван, багцалсан ургамал болон ус нэмээд зөөлөн гал дээр 20 минут битүү буцалгана.

  8. 8

    Шөлнөөсөө мах болон луувангаа гаргаж өөр саванд хийнэ.

  9. 9

    Зуухныхаа галыг тохируулан шөлөн дээрээ гурилаа нэмээд жигд болтол сайтар хутгана.

  10. 10

    Улаан лоолийн сүмсээ нэмээд хутгана.

  11. 11

    Сайтар хутгаад сармис, давс болон амтлагчуудаа тохируулан хийнэ.

  12. 12

    Мах болон луувангаа шөлөн дээрээ нэмээд холино.

  13. 13

    Улаан дарсаа нэмээд сайтар холино. Ингээд багцалсан ургамалаа нэмээд зөөлөн гал дээр таглаад 1.30- 2 цаг чанана. Цаг нь болмогц галаас гаргаад ургамлаа авна.

  14. 14

    Ингээд бургунд маягаар амталсан мах маань бэлэн боллоо. Зөөлөн мах болон гайхалтай амтат өтгөн сүмс. Та шөлнөөсөө тасалж аваад төмсний нухшаа амталвал маш сайхан амттай болох вий. Сайхан хооллоорой.