1000 жор
Үндсэн хоол , Унгар , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амттай бас амархан Унгар гуляш хийж сураарай.

Амттай бас амархан Унгар гуляш хийж сураарай.

www.1000jor.mn сайтын Унгар гуляш болон гуляшны амтат өтгөн сүмс хийх жоруудыг ашиглан салахын аргагүй сайхан амттай гуляш хийж сурсандаа баяртай байна. Жинхэнэ жорын дагуу аманд ороод хайлах мэт өтгөн, сайхан сүмстэй, салахын аргагүй амтат гуляшыг олон эзэгтэй нар хийж сураасай гэсэндээ энэ жорыг орууллаа. Амархан шүү. Гэр бүл, найз нөхөд, зочдод минь маш их таалагдаж дахиж хийж өгөхийг гуйсан шүү. Ийм сайхан жоруудыг бидэнд хүргэж байдаг 1000 жорын хамт олондоо баярлалаа, амжилт хүсье.

90 мин

  1. 1

    Гуляш хийх үхрийн цул махыг сонгохдоо өөх, булчин, шөрмөс багатай, шинэхэн, зөөлөн махыг сонгоорой. Гуляшны хамгийн сайхан амт мах ямар байхаас шалтгаалах тул хатуу, мах сонгоохоос сэргийлээрэй. Ингээд махыг тасалгааны температурт гэсгээж зөөллөсний дараа үмхэх хэмжээгээр жигд хэрчиж бэлтгэнэ.

  2. 2

    Махыг сайхан амтлаж шарахын тулд амталгаагаа бэлтгэе.

  3. 3

    Аяганд 2 цайны халбага паприка, 1/3 цайны аяга хуурай гурлыг хольж хийгээд сайтар хуртгана.

  4. 4

    Ингээд хэрчсэн махыг паприкатай хуурай гуриланд хийж сайтар хутгаж холиорой.

  5. 5

    Лууван, , төмсийг угааж хальслаад махны хэрчимтэй адилхан байхаар том хэрчинэ.

  6. 6

    Сармис, сонгиныг жижиглэн хэрчинэ.

  7. 7

    Наалддаг палантай сав ашиглан 2 хоолны халбага маслыг хийнэ.

  8. 8

    Ингээд зөөлөн гал дээр хайлуулна.

  9. 9

    Масло бүрэн хайлсны дараа 2 хоолны халбага ургамлын тосыг нэмж хийж хольж халаана.

  10. 10

    Үүний дараа амталсан махыг хийж шарж эхэлнэ.

  11. 11

    Махыг бор хүрэн өнгө ортол хутгаж хуурна.

  12. 12

    Мах шарагдаж, түлэгдэж савны ёроолд өнгөр тогттол хуураарай. Энэ нь гуляшны хамгийн онцгой амтыг бий болгох алхам юм. Бага зэрэг түлэнхий үнэр гартал түлж хуурна гэсэн үг.

  13. 13

    Ингээд махыг савнаас гаргаж өөр саванд хийгээрэй. Мах хуурч байсан савыг цэвэрлэлгүйгээр 1 хоолны халбага масло хийж хайлуулна.

  14. 14

    Масло хайлсны дараа жижиглэн хэрчсэн сармисыг хийж зөөлөртөл нь хуурна.

  15. 15

    Дараа нь сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.

  16. 16

    Ингээд хэрчсэн ногоог хийж шарж хуурна.

  17. 17

    Усыг хийж хутгана. Мөн амтлаж хуурсан махаа хийнэ.

  18. 18

    5-6 хоолны халбага томатны сүмс хийж хутгаарай. Шөл улаан шаргал өнгөтэй болно.

  19. 19

    Улаан лоолийг жижиглэн хэрчиж шөл рүү хийнэ.

  20. 20

    Ингээд хар перц, мах амтлагч, паприка, давс, гоньд зэрэг амтлагчаар тохируулан амтлаарай. Гуляшны зориулалтын амтлагчаар амтлаж ч болно. Эдгээр амтлагчид хүнсний бөөний төвүүдээр элбэг олдоно шүү

  21. 21

    Ингээд 15 минут ширүүн гал дээр хутгаж буцалгана.

  22. 22

    Дунд зэргийн гал дээр 30-40 минут хутгаж буцалгана. Дараа нь галын хэмийг багасгаж 30-40 минут хутгаж зөөлөн буцалгана. Ингэхэд мах, ногоо зөөлөрч, шөл өтгөрч улмаар өтгөн сайхан сүмс болно. Байнга хутгаж буцалгаарай.

  23. 23

    Ингээд 90 орчим мунит буцалгаад галаас гаргахын өмнө жижиглэн хэрчсэн бага зэрэг яншуйгаар шөлийг амтлаад галаас гаргаарай. Шөл ширгэж өтгөн сүмс болсон байх болно.

  24. 24

    Агшаасан цагаан будаатай хачирлан сайхан хооллоорой.