1000 жор
Салат , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

10 минутанд амин дэмээр баялаг, шинэ ногооны амтат салат

 10 минутанд амин дэмээр баялаг, шинэ ногооны амтат салат

Богино хугацаанд амархан аргаар гарын доорх бүтээгдэхүүн ашиглан амин дэмээр баялаг, хоолны шингэцийг сайжруулах сэнгэнэсэн амттай салат хийж сураарай.

< 10м.

  1. 1

    Салат хийх ногоонуудыг хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

  2. 2

    Өргөст хэмх, чинжүүг салатанд тохируулан үзэмжтэй хэрчээрэй. Чинжүүг сонгохдоо улаан, шар, ногоон гээд өнгө бүрээс сонгож хэрчээрэй. Учир нь тус бүр өөр өөрийн гэсэн амт, үнэр, олон төрлийн амин дэмтэй байдаг.

  3. 3

    Улаан лоолийг хэрчинэ.

  4. 4

    Яншуйг жижиглэн хэрчинэ.

  5. 5

    Сармис, сонгиныг жижиглэн эсвэл урт нарийн хэрчээрэй.

  6. 6

    Ингээд хэрчсэн бүх ногоог нэг саванд хийж давс, хар перц, ургамлын тос болон хүсвэл ореганогоор амтлаж сайтар хуртгана.

  7. 7

    Амтат салат бэлэн боллоо.