1000 жор
Үндсэн хоол , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан махаар илчлэг багатай гуляш хийж сураарай

Тахиан махаар илчлэг багатай гуляш хийж сураарай

Гуляшанд дуртай ч бөөн мах болохоор татгалздаг охид бүсгүйчүүддээ зориулан тахиан махаар гуляш хийх жор оруулаа. Илчлэг багатай ч амттай шүү. Баярын ширээндээ ч хүүхдүүд болон оройн хоолноос татгалздаг найз бүсгүйчүүддээ хийж өгөхөд тохиромжтой. Мөн бэлтгэж хийхэд таны цаг хугацааг маш их хэмнэх болно. Ердөө л 20 минут байхад хангалттай.

20 min

  1. 1

    Тахиан махаа гонзгойдуу дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Лууван, чинжүү, сонгиноо жижиг нарийн хэлбэртэй хэрчинэ. Мөн үрэгчээр үрж болно.

  2. 2

    Хайруулын тавгаа халаагаад сонгиноо хийж хүрэн шаргал болтол нь хуурна. Дээрээс нь луувангаа нэмнэ.

  3. 3

    Ингээд гурав орчим минут хуурна.

  4. 4

    Дээрээс нь тахиан махаа нэмээд сонгины сайхан амт, үнэр шингэтэл тав орчим минут хуурна. Ингээд дээрээс нь жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмж хийнэ.

  5. 5

    Аяганд 2 халбага улаан лоолийн сүмс, 2 халбага кетчуп болон давс, перцээ хийгээд хутгана.

  6. 6

    Ингээд махан дээрээ хийгээд хутгана. Мөн давс, перц, 2 аяга хүйтэн ус хийгээд ширүүн гал дээр буцалгана.

  7. 7

    Шөлөө буцалж эхэлмэгц галаа багасгаад таглан 15 орчим минут буцалгана. Энэ хооронд хэд хэд хутгаж болно. Ингээд хугацаа маань болмогц амсаад хэрэв шаардлагатай бол давс, перц нэмж хийж болно. Сайхан хооллоорой.