1000 жор
Коктэйль , Америк , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

10 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
10

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

1 өдөрт 2 кг хасах - Тураах жор

1 өдөрт 2 кг хасах - Тураах жор

Таргалалт өнөөгийн амьдралд томоохон асуудал болжээ. Бид хэт их илчлэг, өөх тос, уурагтай хоол хүнс хэрэглэснээс таргалах энгийн үзэгдэл болсон ч харин үүнээс хэрхэн салах арга, ухааныг эрэлхийлсээр л байдаг шүү дээ. Хэрвээ та ямар нэгэн үйл явдалд зориулж богино хугацаанд турмаар байгаа бол энэхүү найдвартай аргыг санал болгож байна. Энэхүү жор нь таныг 24 цагийн дотор 2кг орчим тураагаад зогсохгүй гэдэс, ходоод, хоол боловсруулах тогтолцоог бүрэн цэвэрлэдгээрэй эрүүл мэнд, гоо сайханд тустай арга юм. Хоол шингэдэггүй, ходоод гэдэс дүүрч үргэлж хямардаг, өтгөн хатдаг бол энэ аргыг ашиглан дотор гэдсээ сайтар цэвэрлэж болно.

15 min

  1. 1

    Байгалийн цэвэр сүүг хөөрүүлнэ.

  2. 2

    Мөн органик ногоон цайны ханд хэрэгтэй.

  3. 3

    Халуун сүүндээ ногоон цайны хандыг хийж сайтар хутгаж хандлана. Сүү хөөсөрсөн ногоон өнгөтэй болох болно.

  4. 4

    Ингээд өлөн элгэн дээр ууна.

  5. 5

    Энэхүү ногоон цайны хандтай халуун сүүг ууснаар таны өлсөх мэдрэмжийг бүрэн дарж, ходоод гэдэс, нарийн бүдүүн гэдсийг бүхэлд нь хамран их цэвэрлэгээ хийх болно. Тиймээс танд ойр ойрхон 00 өрөө рүү явах шаардлага гарах тул амралтын өдөр гэртээ байхдаа туршиж үзээрэй. Мөн өдрийн турш 24 цаг юу ч идэхгүй байх ба зөвхөн цэвэр ус хүссэн хэмжээгээрээ сайн уугаарай. Маргааш өглөө босоод өөрийнхөө жинг үзээрэй та 1,5-2,2кг хаясан байх болно. Гэхдээ энэхүү аргыг 1 сард дээд тал нь 2 л удаа хэрэглэж болно хэмээн эмч нар зөвлөсөн байдгийг анхаараарай. Энэ нь байгалийн аргаар таны хоол боловсруулах дотор эрхтэнийг бүхэлд нь цэвэрлэж хэрэггүй болж тогтсон өнгөр, ялгадсыг гадагшлуулдаг тул та үүний дараа дахин жин нэмэх вий хэмээн айх хэрэггүй. Шингэн зүйл сайн ууж, хоолоо тохируулан идэхэд л болно. Анхааруулахад та хүнд өвчтэй, архаг хууч өвчтэй бол энэхүү тураах цайг хэрэглэхээс татгалзаарай. Ногоон цайны ханд буюу Green tea Matcha нь олон оронд үйлдвэрлэсэн янз бүрийн савалгаатай байдаг. Манай томоохон супермаркетууд болох Good price, Меркури, Номин болон ази хоол хүнсний томоохон дэлгүүрүүдээр зарагдаж байх боломжтой.