1000 жор
Нарийн боов , Франц , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
4

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Алимтай бялууны кекс хийх маш амархан

Алимтай бялууны кекс хийх маш амархан

Гарын доорх цөөхөн орц найрлага ашиглан салахын аргагүй амттай зөөлөн кекс хийж сурмаар байна уу? Энэхүү жор нь маш амархан.

30 min

  1. 1

    Саванд өндгийг хагалаж хийгээд дээрээс нь элсэн чихэр, давсыг хийгээд миксэрдэнэ.

  2. 2

    Давс, элсэн чихэр бүрэн уусч хөөсөрсөн шаргал болтол миксэрдээрэй.

  3. 3

    Ингээд гурил, нарийн боовны хөөлгөгчийг хийгээд өтгөн шаргал нялцгай зуурмаг болтол зуурна.

  4. 4

    Угааж, голын яс, хатуу хэсгийг нь түүж цэвэрлэсэн алимыг жижиг дөрвөлжин болгон хэрчээд зуурмагт хийнэ.

  5. 5

    Ингээд зуурмагийг сайтар холиорой.

  6. 6

    Кекс хийх бялууны савны ёроолыг тослож алимыг хагаслан хэрчиж зураг дээрх байдлаар дугуйлан тавина. Ингэснээр кекс доод хэсэгтээ наалдахгүй, амархан салах болно.

  7. 7

    Ингээд кексний зуурмагийг алимны дээрээс жигд асгаж хийгээд 5-10 минут амраана.

  8. 8

    190-200С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут 2 талаас нь зэрэг болгоно. Кекс хөвсийж шаргалтан болох болно.

  9. 9

    Шарах шүүгээнээс гаргаад 15 минут хөргөж амраагаарай.

  10. 10

    Амтат алимтай кекс маань бэлэн боллоо.

  11. 11

    Хэрхэн өнгө үзэмж оруулан чимэглэх нь таны мэдэлд үлдлээ.