1000 жор
Сүмс , Итали , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Гэрийн нөхцөлд амттай шинэхэн майонез хийх жор

Гэрийн нөхцөлд амттай шинэхэн майонез хийх жор

Майонез нь маш олон төрлийн хоол, салатанд өргөн хэрэглэгддэг хүнс боловч хэрэглэхдээ хугацаа, чанарыг сайтар анзаарч харахгүй бол үйлдвэрийн чанаргүй хугацаа дууссан майонез нь хүний биед маш муу, гүн хордлогонд оруулах аюултай. Тиймээс заавал дэлгүүрээс авч байхаар өөрийн гараар гэртээ чанартай, амттай, шинэхэн майонезийг бэлтгэж салат, хоол хүнсэндээ хэрэглэж болно. Мөн төсөв мөнгөнд ч хэмнэлттэй.

15 min

  1. 1

    Аяганд өндгийг хагалаж хийнэ. Дээрээс нь нимбэгний шүүс, гич /Dijon/, давс, ургамлын тос, перцийг хийнэ.

  2. 2

    Ингээд автомат холигчоор хольж эхлэнэ.

  3. 3

    Холих явцад өндөгний шар задарч эхлэнэ.

  4. 4

    Улмаар өтгөн цагаан болж эхлэнэ.

  5. 5

    Ингээд майонезийг амсаж үзээд давс, хар перцийг нэмж амтлах шаардлагатай бол амтлаарай. Ингээд шинэхэн, амтат майонез бэлэн боллоо.