1000 жор
Түргэн хоол , Европ , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Фриттата хийх хялбархан жор

Фриттата хийх хялбархан жор

Испани маягаар гарын доорх цөөхөн орц ашиглан амтат Фриттата хийх жорыг хүргэж байна. Таны цаг завыг ч хэмнэх амттай хоол шүү.

20 min

  1. 1

    Сонгиныг хэрчиж ургамлын тосонд зөөлөртөл нь хуурна. Чинжүүн жижиг дөрвөлжин хэрчиж хуурсан сонгино дээр нэмж хийгээд 5 минут орчим зөөлөн гал дээр хуурна. Хиамыг жижиг дөрвөлжин хэрчинэ. Харин төмсийг хальслаад халуун усанд 10 минут орчим чанаад жижиг дөрвөлжин болгон хэрчинэ. Ингээд хуурсан чинжүүн дээр хэрчсэн төмсийг нэмж хийгээд шаргал болтол хуурна. Давс, перцээр амтлана.

  2. 2

    Аяганд өндгийг хагалаж хийгээд бага зэргийн давс, перц болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлаад сайтар миксэрдэнэ. Хуурсан ногоогоо шилэн тавганд хийнэ. Дээр нь хиам, өндгийг хийж хутгана. Хамгийн дээр нь үрж хэрчсэн сырыг цацаж тавиад 180-200С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 13-15 минут болгоно.

  3. 3

    Хүсвэл улаан лооль, халуун чинжүү гэх мэтээр баяжуулан дээрх жорын дагуу хийж болно.

  4. 4

    Ийнхүү амтат Фриттата бэлэн боллоо.