1000 жор
Сүмс , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Икра хийх жор

Икра хийх жор

Монголчууд бидний сайн мэдэх, идэх дуртай амтат икраг гэрийн нөхцөлд хийх амархан, амттай жорыг хүргэж байна.

20 min

  1. 1

    Хулууны үрийг цэвэрлэж жижиглэн хэрчинэ. Лууванг угааж арилгаад мөн жижиглэн хэрчинэ. Улаан лоолийг буцалсан усанд 30 секунд буцалгаад хүйтэн усанд сойсны дараа хальс нь амархан ховхрох ба хальсийг хуулаад мөн л жижиглэн хэрчинэ. Ингээд жижиглэн хэрчсэн сонгиныг ургамлын тостой хайруулын тавганд зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн лууванг хийж дунд зэргийн гал дээр 5-7 минут хуурна. Үүний дараа хулууг хийгээд зөөлөн гал дээр 10 минут орчим хуурна. Хамгийн сүүлд хэрчсэн улаан лоолийг хийж хуурна.

  2. 2

    Давс хийж амтлана. Галын хэм зөөлөн байх хэрэгтэй. Үе үе хутгаж хуурна.

  3. 3

    Ногоонууд зөөлөрч бараг болохын алдад жижиглэн хэрчсэн сармис, яншуйг хийж 2-3 минут хуураарай. Мөн 1,5 цайны халбага уксус хийж хутгаад галаас гаргана.

  4. 4

    Ингээд автомат холигчинд хийж нухаш маягийн болтол миксэрдэнэ.

  5. 5

    Хөргөөд хүссэн үедээ идэхэд бэлэн боллоо.