1000 жор
Зутан, шөл, нухаш , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Брокколи, бяслагтай амтат шөл

Брокколи, бяслагтай амтат шөл

Баруунд хамгийн түгээмэл, сайхан амтаараа алдартай брокколи, бяслагтай шөлийг хийж идэхийг хүсч байна уу? Маш сайхан амттай төдийгүй өдрийн турш өл даахаар өег, тэжээллэг шөл шүү сураад аваарай.

30 min

  1. 1

    Сонгиныг жижиглэн хэрчиж бэлтгэнэ. Улаан сонгино хэрэглэж болно.

  2. 2

    Лууванг угааж хальслаад ногоо үрэгчээр жижиглэн үрнэ. Гараар жижиглэн эсвэл өөртөө таарсан хэмжээгээр хэрчиж болно. Гэхдээ энэхүү шөлөнд лууван жижиг нарийн хэрчилттэй байх тусмаа амттай болдог.

  3. 3

    Брокколиг хүйтэн усанд угааж идэхэд тохируулан хэрчинэ. Бүр жижиглэн хэрчиж бас болно.

  4. 4

    Сайн чанарын, сайхан амттай маслыг дунд зэргийн гал дээр хайлуулна.

  5. 5

    Масло хайлмагц хэрчсэн лууван, сонгиныг хийж зөөлөртөл нь 3-5 минут хутгаж бага зэрэг давс, перцээр амтлаж хуурна. Үүний дараа хутгах явцдаа хуурай гурил цацаж хутгаж хуурна. Гурил нэг газар хэт бөөгнөрөхөөс сэргийлж хутгаарай. Ингээд гурил хайлмаг мэт болж эхлэмэгц сүүг хийж хутгана. Дараа нь тахианы шөл хийнэ. Тахианы шөл байхгүй бол тахианы цээж мах хийж болно. Мах хийсэн тохиолдолд ус хийнэ. Ингээд давс, перцээр тохируулан дахин амтлаад дунд зэргийн гал дээр 15 минут орчим буцалгана.

  6. 6

    Дараа нь хэрчсэн брокколи болон cheddar cheese/бяслагыг хийж хутгаад 20 минут орчим зөөлөн гал дээр хутгаж болгоно.

  7. 7

    Ингэхэд шөл өтгөрч, ногоо болон тахиан мах бүрэн болж, зөөлөрч, бяслаг хайлж тансаг сайхан үнэр ханхлах болно.

  8. 8

    Шөлийг зөөлөн гал дээр буцалгах тусам өтгөрч, зутан шиг болно. Гэхдээ үнэхээр аманд ууссан сайхан амттай болох болно.

  9. 9

    Галаас гаргаж дахин бяслагаар амтлаад, талхаар хачирлан амтархан зооглоорой.

  10. 10

    Танд заавал таалагдана.