1000 жор
Зутан, шөл, нухаш , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Гурвалжин будаатай шөл - Фитнесс шөл

Гурвалжин будаатай шөл - Фитнесс шөл

Гурвалжин будаатай, ногоотой, махтай энэхүү тэжээллэг амттай шөл нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж фитнессээр хичээллэж байгаа хүмүүст нэн тохиромжтой төдийгүй хэрэгцээт эрдэс бодисоор хангаж, өөх хуримтлагдахаас сэргийлнэ. Бас сайхан амттай, өег тул идээд л цадна.

30 min

  1. 1

    Энэхүү шөлийг хийхдээ үхрийн цул мах болон тахианы цээж махны аль нэгийг сонгож хийж болно. Аль аль нь тэжээллэг, шим шүүс сайтай шөл болох ч таргалалтын эсрэг үйлчилгээтэй юм. Ногооны хувьд сонгино, лууван заавал байх хэрэгтэй. Харин ногоон майлз, төмс, мөөг, өндөг зэргээр баяжуулж болно.

  2. 2

    Хэрчсэн үхрийн өөхгүй цул махыг усанд хийж давс, хар перц, лаврын навчаар амтлаад дунд зэргийн гал дээр буцалгаж эхлэнэ. Зөөлөртөл нь буцалгаарай.

  3. 3

    Өөр саванд ургамлын тос эсвэл масло хийж хайлуулж халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, лууван, сармис, майлзыг хийж дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь 6-7 минут хутгаж хуурна. Ингэхдээ давс, гоньд, перц зэргээр тохируулан амтлаарай.

  4. 4

    Үүний дараа жижиглэн хэрчсэн төмс болон тахианы шөлийг хийгээрэй. Жингээ хасах гэж байгаа бол төмс хийхгүй байж болно. Төмсний оронд өндөгний цагааныг миксэрдэж хийж болно шүү. Тахианы шөл байхгүй бол чанаж байгаа үхрийн махны шөлийг ашиглаж болно.

  5. 5

    Ингээд гурвалжин будаагаа хийнэ. Дунд зэргийн гал дээр 20-25 минут буцалгана. Будаа болж зөөлрөх болно. Амсаж үзээд давс болон амтлагчуудыг тохируулан өөрийнхөөрөө амтлаарай.

  6. 6

    Ингээд чанасан үхрийн махыг шөлтэй нь эсвэл тахианы шөл хийсэн бол зөвхөн үхрийн махыг ялгаж авч хийгээд 5-10 минут зөөлөн гал дээр буцалгаад галаас гаргана.

  7. 7

    Ийнхүү өег тэжээллэг хэрнээ эрүүл шөл бэлэн боллоо.