1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Гурвалжин будаатай Котлет

Гурвалжин будаатай Котлет

Шингэц сайтай, өөх тос багатай, таргалуулдаггүй хэрнээ амттай хоол идмээр санагддаг л биз дээ. Тэгвэл эрдэс бодисоор баялаг, тэжээллэг, амархан шингэдэг хоолны жорыг сураад аваарай.

40 min

  1. 1

    Гурвалжин будааг давстай усанд хийж зөөлөрч болтол нь чанаж болгоод уснаас шүүж гаргаад хөргөнө. Агшаасан ч болно. Тахианы цээж махыг машиндаж татна.

  2. 2

    Татсан махан дээр өндгийг хагалаж хийгээд давс, хар перц болон өөрийн дуртай амтлагчаар амтлаад сайтар хутгаж холиорой.

  3. 3

    Ингээд амталсан махан дээр чанасан гурвалжин будааг хийж маш сайн хольж хутгана. Наалдамхай барьцалдсан болох болно.

  4. 4

    Ингээд котлет хийх хэмжээгээр гарын алгандаа тасдан авч бөөрөнхийлөн хавтгайлаад хуурай гуриланд гадна талаар нь өнхрүүлж бүрхэнэ. Хайруулын тавганд ургамлын тосыг халааж котлет бүрийг хоёр талаас нь бор шаргал өнгө оржиж биежтэл нь шарна. Бүрэн болгох албагүй.

  5. 5

    Хайруулын тавганд ургамлын тосыг халааж хагас цагираган хэлбэрээр хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.

  6. 6

    Ингээд томатны сүмс/саус хийж халааж хутгана.

  7. 7

    Үүндээрээ шарсан котлетыг хийгээд таглаж тавиад 20-25 минут дунд зэргийн гал дээр болгоно.

  8. 8

    Сүмсэнд котлетыг сайтар хутгаж жижиглэн хэрчсэн яншуй, ногоон сонгино болон өөрийн дуртай амтлагчаар нэмж амтлаарай.

  9. 9

    Амтат котлет бэлэн боллоо.