1000 жор
Амттан , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Шоколадны пудинг

Шоколадны пудинг

Хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу цөөхөн орцоор амтат шоколадны пудинг хийх жорыг хүргэж байна. Өөрийн гараар хийж гэр бүл, хайртай хүмүүсээ дайлаарай.

30 min

  1. 1

    Томхон амсартай задгай саванд сүүг хийнэ. Зөөлөн гал дээр тааруулаарай. Сүү өтгөн байх тусмаа сайхан амттай болно.

  2. 2

    Ингээд сүүг халж байх хооронд эрдэнэ шишийн цардуул, элсэн чихрийг сайтар шигшиж хийгээрэй. Мөн давс хийнэ.

  3. 3

    Үүний дараа хуванцар хутгуураар тойрог үүсгэн зөөлөн хутгаж цардуул, элсэн чихэр бүрэн уусч ямарч бөмбөлөггүй жигд болтол нь хутгаарай. 15-20 минут маш зөөлөн гал дээр буцалгалгүй халаах төдий энэ мэт хутгасаар байх хэрэгтэй. Ингэхэд зуурмаг өтгөрч цөцгийрхүү болох болно.

  4. 4

    Ингээд хар шоколадыг жижиглэн үйрүүлж хийгээд бүрэн хайлтал нь 4-5 минут хутгана. Галын хэмийг бүр зөөллөнө шүү. Хар шоколадны оронд нунтаг какао 35-50гр хэрэглэж болно.

  5. 5

    Шоколад бүрэн хайлж уусч бөмбөлөггүй жигд болтол хутгана.

  6. 6

    Ингээд ванилийн охийг хийж хутгана. Ванилийн охь нь илүү зөөлхөн, чихэрлэг сайхан амт оруулдаг. Галаас гаргана.

  7. 7

    Шаазан аяганд тасдан хийнэ.

  8. 8

    Тугалган цаас эсвэл хүнсний тороор агаар орохгүй болтол бүрхэнэ. Ингээд хөргөгчинд хийж 2-4 цаг болгоно.

  9. 9

    Ингээд л амтат шоколадны пудинг бэлэн боллоо.

  10. 10

    Самар, крем, жимсээр амтлаад амтархан идээрэй.