1000 жор
Үндсэн хоол , Америк , Хэцүү ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

T bone амтлаж шарах жор

T bone амтлаж шарах жор

Барууныхны хэлдгээр T bone буюу Т хэлбэрийн яс гарган зүссэн үхрийн нурууны гол мах бөгөөд үхрийн хамгийн зөөлөн, амттай мах юм. Яг энэ махыг урьдчилан зүсэж бэлтгэж гарган авдаг. Энэ ч утгаараа T bone стейк нь тансаг зэрэглэлийн амттай зоогонд ордог байна. Ингээд хэрхэн грилл дээр амтлаж шарах аргыг хүргэж байна.

60 мин

  1. 1

    Махыг урьдчилан Т хэлбэр үүсгэн зүсүүлж бэлтгээд тасалгааны температурт гэсгээсэн байна.

  2. 2

    T bone нь зузаан талдаа бөгөөд 3-4,5см байна. Тиймээс хоёр талаас нь сайтар давслаад дор хаяж 30-40 минут байлгана. Кошер давс хэрэглэх нь илүү тохиромжтой бас амттай болдог.

  3. 3

    Шарахаас 10-15 минутын өмнө хар перцээр хоёр талаас нь амтлана.

  4. 4

    Ингээд шарахын өмнө гриллийг сайтар халааж бэлтгэнэ. Халсны дараа махыг тавьж шарж эхлэнэ.

  5. 5

    Эхлээд махны тал бүрийг бор шаргал болж өнгөр тогттол тал тус бүрийг 30-40секунд шарна.

  6. 6

    Дараа нь галын цуцалыг зөөллөөд сайтар шарна. Ер нь грилл дээр мах шарахад таны өөрийн мэдрэмж маш чухал бөгөөд махыг бүрэн болгох бага зэргийн шүүрхий болгох эсвэл нэлээн шүүрхий болгож шарах эсэх нь таны мэдрэмж сонголт шүү. Грилл дээр мах шарах туршлагатай хүн илүү сайхан шарна. Эхний удаа шарж байгаа бол мэдрэмжтэй болгоомжтой байхгүй бол махыг хэт болтол нь түлж хатуу болгон шарах магадлалтай

  7. 7

    Хэрвээ махны болцыг шалгадаг термометр байгаа бол сайхан амттай шарахад илүү хялбар байх болно. Термометрийн заалт 125-105 болтлоо буурахыг хүлээж болговол махны шүүрхий сайхан амттай болно.

  8. 8

    Барууныхан махыг шүүрхий гол хэсэгтэй түүхийдүү шүүсэрхэг болгож идэхийг илүүд үздэг. Энэ нь ч гайхалтай сайхан амттай байдаг.

  9. 9

    Та өөрийнхөө хүсэл сонирхолт тааруулан шүүрхий, хагас шүүрхий эсвэл бараг бүрэн болгоод идсэн ч болно.

  10. 10

    Гэхдээ T bone шүүрхий тусмаа тансаг сайхан амттай болдгийг санаарай. бүрэн болгож идэж болох ч маш хатуувтар амттай болно.

  11. 11

    Махыг шарж болгосны дараа бас дахин амтлаж болно. Үүний тулд маслыг гал дээр хайлуулаад жижиглэн хэрчсэн сармисыг хийж 2-3 минут хуурна. Дараа нь ургамлын гаралтай мах амтлагч ургамал буюу орегано, базил гэх мэт хуурай амтлагчыг хольж хутгаад махыг гадна талаас нь амтлаж зооглож болно.

  12. 12

    Ингээд амтат шарсан мах бэлэн боллоо.

  13. 13

    Танд болон танай зочдод таалагдана гэж найдаж байна.