1000 жор
Зутан, шөл, нухаш , Гүрж , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

10 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Харчо шөл хийх жор

Харчо шөл хийх жор

Гүрж үндэсний салахын аргагүй амтат шөл харчог хэрхэн хийх жорыг дэлгэж байна. Харчо шөл нь өег тэжээллэг, амттай төдийгүй үхрийн махтай болон махгүйгээр цагаан хоолтнуудад зориулж хийж болдгоороо онцлогтой. Ингээд харчо шөлийг гарын доорх орц ашиглан махгүй болон үхрийн махтай хэрхэн амттай хийх аргыг сураарай.

60 мин

  1. 1

    Улаан лоолийг буцалсан усанд 2-3 минут хийгээд дараа нь шууд мөстэй хүйтэн усанд 1-2 минут болгоход хальс нь амархан ховхроно. Ингээд улаан лоолийг хальслаад жижиг дөрвөлжин хэрчинэ. Сонгино, сармисыг мөн жижиглэн хэрчинэ. Яншуйг угааж жижиглэн хэрчинэ. Кинза/cilantro-г /яншуйтай нэлээн төстэй, үүний нэг төрлийн амтлагч ургамал/ жижиглэн хэрчинэ. Кинза байхгүй бол дан яншуйгаар орлуулж болно. Халуун чинжүүний /чили/ гол үрийг цэвэрлэж аваад мөн жижиглэн хэрчээрэй. Самарыг автомат холигч/бутлагчинд хийж үйрүүлэн бутлаарай. Гараар бутлаж нүдсэн ч болно.

  2. 2

    Хайруулын тавганд 1 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн улаан лооль болон 1 хоолны халбага томатны сүмс хийгээд 10 минут орчим зөөлөн гал дээр хутгана.

  3. 3

    Шөл хийх саванд 2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад сонгиныг хийж зөөлөртөл нь 2 минут орчим дунд зэргийн гал дээр хуурна.

  4. 4

    Ингээд сармис, кинза, чили чинжүү, буталсан самрыг хийж холиод 2 минут орчим хуурна.

  5. 5

    Үүний дараа халуун ус хийж буцалгаад будааг хийж давслаад галын хэмийг зөөллөж, таглаж тавиад 5-10 минут зөөлөн буцалгана. Будаа зөөлөрч эхэлтэл.

  6. 6

    Дараа нь алхам 2 дээр хуурсан улаан лоолийг шөлрүү хийж таглаад 5-7 минут зөөлөн буцалгана. Хамгийн сүүлд жижиглэн хэрчсэн яншуйгаар амтлаад галаас гаргалгүйгээр галын хэмийг унтрааж зуухан дээр 15-20 минут байлгаарай. Ингээд амтат шөлийг идэхэд бэлэн болно.

  7. 7

    Дээрх жор бол махгүй харчо шөл хийх жор юм. Харин энэхүү шөлийг махтайгаар хэрхэн хийх аргыг одоо хүргэе. Харчо шөл хийх хамгийн тохиромжтой мах бол үхрийн цул мах юм. Дээрх орцуудаас гадна майлз, тахианы шөл хэрэглэнэ. Тахианы шөлний оронд халуун ус хэрэглэж болох юм. Үхрийн махтай хийл байгаа бол самар хийх шаардлагагүй шүү.

  8. 8

    Эхлээд үхрийн махыг хэрчээд сайтар давслаж холиорой. Шөл хийх саванд 2 хоолны халбага ургамлын тосыг хийж халаагаад давсалсан үхрийн махыг хийж бор өнгөтэй болж савны ёроолд өнгөр тогттол хуурна.

  9. 9

    Дараа нь үхрийн махыг савнаас гаргаж савны өнгөрийг цэвэрлэлгүйгээр хэрчсэн сонгино майлзыг хийж зөөлөртөл хуурна. Шаардлагатай бол ургамлын тос нэмээрэй.

  10. 10

    Ингээд хуурсан ногоон дээр хэрчсэн улаан лооль, хуурсан мах, томатны сүмс, тахианы шөл/усыг хийж лаврын навчаар амтлаад дунд зэргийн гал дээр буцалгана. Буцлаж эхлэмэгц галыг зөөллөж маш зөөлөн гал дээр 1 цаг орчим буцалгана. Үхрийн мах болж зөөлөртөл буцалгана.

  11. 11

    Үүний дараа цагаан будаагаа хийж, сармис, чили чинжүү, нимбэгний шүүсээр амтлаад 20 минут орчим буцалгаж будааг болгоно.

  12. 12

    Будаа болсны дараа яншуйгаар амтлаад давс, хар перцээр дахин амтлаад 10 минут болгоно.

  13. 13

    Ийнхүү үхрийн махтай амтат харчо шөл бэлэн боллоо.

  14. 14

    Та амтархан зооглоорой.