1000 жор
Амттан , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Шоколад, самартай fudge

Шоколад, самартай fudge

Цөөхөн орцоор амттан хийж сураарай. Танай гэр бүл, үр хүүхдүүдэд чинь таалагдана шүү.

30 min

  1. 1

    Маслыг зөөлөн гал дээр хайлуулна.

  2. 2

    Хайлсан маслон дээр өтгөн сүү, гурил хийж зөөлөн гал дээр модон хусуураар хутгана. Зурган дээрх шиг жигд нялцгай зуурмаг болох ёстой. Чимх давс хийнэ. Сайтар хутгана.

  3. 3

    Ингээд шоколадыг үйрүүлэн хийнэ.

  4. 4

    Зөөлөн гал дээр сайтар хутгаж холиход зурган дээрх шиг лаг шавар шиг зуурмаг болно.

  5. 5

    Самартай холиод саванд хийж хөргөөд дараа нь 30 минут хөргөгчинд хийж царцаана.

  6. 6

    Какао нунтгаар амтлаарай.

  7. 7

    Ингээд л амттан бэлэн боллоо.