1000 жор
Зутан, шөл, нухаш , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бөөрөнхий махтай, ногоотой шөл

Бөөрөнхий махтай, ногоотой шөл

Амтат шөлний шинэ соргог жор хайж байгаа бол энэхүү жорыг сонирхоорой. Амталсан бөөрөнхий махнаас гадна олон төрлийн амин дэмтэй ногооноос бүрдсэн шөлийг хийж үзээрэй.

60 мин

  1. 1

    Машиндаж татсан үхрийн махыг /эсвэл хонины мах байж болно/ жижиглэн хэрчсэн сонгино, сармис, яншуй болон сүүнд дэвтээсэн талх, өндөг, давс, перц болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлаж сайтар хутгана. Ингээд жигд барьцалдсан махан зуурмаг болтол холиод 15-20 минут амраана. Мөн та дээрх амтлагчуудаас гадна гоньд, халуун чинжүү, ногоон сонгино гэх мэт өөрийн хүссэн бүх төрлийн амтлагчаас сонгон амтлаж болно. Үүний дараа гарын алгандаа жигд хэмжээгээр тасдаж аваад бөөрөнхийлнө.

  2. 2

    Сонгино, байцаа, лууван, ногоон майлзыг угааж цэвэрлээд шөлөнд тохируулан хэрчиж бэлтгэнэ. 1 цайны халбага ургамлын тосыг халааж хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.

  3. 3

    Ингээд үлдсэн ногоог нэмж хийгээд 4-5 минут зөөлөртөл хуурна. Эдгээр ногооноос гадна төмс, манжин, мөөг гэх мэт өөрийн дуртай ногоогоо нэмж баяжуулж болно шүү. Ногоо зөөлөрсний дараа шөлийг хийж амтлана. Үхрийн шөл байвал илүү сайхан амттай болно. Байхгүй бол ус ашиглаарай. Амтлахдаа давс, перц, чинжүү, лаврын навчаар амтлаж хутгана. Шөлийг буцалгана.

  4. 4

    Ингээд шөл буцалмагч бөөрөнхий махыг хийж таглаж тавиад 15-20 минут дунд зэргийн гал дээр болгоорой. Мах, ногоо болсон байх болно. Амсаж үзээд дахин амтлах шаардлагатай бол амтлаж болно. Галаас гаргаад идэхэд бэлэн боллоо.