1000 жор
Үндсэн хоол , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

11 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хуушууран пирог

Хуушууран пирог

Гарын доорх орц ашиглан амархан хялбар аргаар амттай хуушуран пирог хийж сураарай. Таны цаг завыг лав хэмнэнэ шүү.

20 min

  1. 1

    Гурилыг бэлтгэхдээ масло, өндөг, элсэн чихэр, давс, хүнсний сода, цөцгийгөөр зуурна. Цөцгий байхгүй бол сүү хэрэглээрэй. Ингээд сайтар зуурч нухаад 20-25 минут амраасны дараа дугуй хэлбэрт болгон илдэнэ. 3мм зузаантай байвал зохимжтой. Үүний дараа cream cheese-ийг жижиглэн татсан сармис, яншуйтай хольж давсаар амтлаад сайтар хутгаад илдсэн гурилны нэг талд жигд түрхэнэ. Эсвэл хүссэн төрлийн бяслагаа ашиглаж болно шүү.

  2. 2

    Үүний дараа өөрийн дуртай хиамаа сонгон нимгэн хэрчээд мөн адил жигд өрнө. Утсан хиам байвал илүү тохиромжтой. Мөн хиамны оронд чанасан тахиан мах, утсан гахайн мах хэрэглэж болох юм.

  3. 3

    Хамгийн дээр нь сырыг нимгэн хэрчиж өрнө.

  4. 4

    Гурилыг нөгөө талаар нь бүтээж чимхээд сэрээгээр агаар орохоор цоолж өгөөрэй.

  5. 5

    Ингээд 220С хэмийн шарах шүүгээнд хийж 15-17 минут болгоод л бэлэн боллоо.