1000 жор
Нарийн боов , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Интоортой кекс - Маш амархан

Интоортой кекс - Маш амархан

Олон алхам үйлдэлгүй хийхэд хялбар, цөөхөн орц ашиглан амттай кекс хийж сураад үр хүүхэд гэр бүлийнхнийгээ дайлаарай.

40 min

  1. 1

    Өндгийг хагалаж элсэн чихрийг хийж миксэрдэнэ. Жигд хөөсөрсөн цагаан болтол миксэрдээрэй. Ингээд хайлуулсан масло, тараг, каш - хүүхдийн будаа, baking powder - нарийн боовны исгэгч, гурилыг хийж сайтар миксэрдэнэ. Яг л өтгөн жигд цөцгий шиг зуурмаг болтол миксэрдэх хэрэгтэй шүү.

  2. 2

    20 см диаметртэй савын тослож зуурмагийг жигд гоожуулан тарааж хийгээрэй. Ингээд интоор жимсийг хооронд нь бага зэрэг зайтайгаар байрлуулж өрнө. Жимсийг ишнээс нь салгаж угаагаад сайтар хатаана шүү. Арчиж болно. Жимс хуурай байх хэрэгтэй.

  3. 3

    Ингээд 180С хэмд хийж 25-30 минут болгоно.

  4. 4

    Гаднаасаа алтан шаргал болж эхлэнэ. Ингээд л амттан маань бэлэн боллоо.