1000 жор
Нарийн боов , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

8 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бяслаг ногоогоор хачирласан амтат талх

Бяслаг ногоогоор хачирласан амтат талх

Өглөө болон үдийн цайн дээр зүгээр нэг талх биш хачирлаж жигнэсэн амттай талх идэхийг хүсвэл доорх жорыг сонирхоорой. Салахын аргагүй амттай бас амархан шүү.

30 min

  1. 1

    Зөөлөн хөвсгөр талхыг сонгон зурган дээрх шиг эрээлжлүүлэн зүсээрэй. Зүсэхдээ хэр гүнзгий байх эсэхийг бодолцоод ёроолд нь тултал зүсч болохгүй шүү.

  2. 2

    Нарийн боовонд ашиглаж болохоор амархан хайлдаг чанартай бяслаг сонгоорой. Жишээ нь gottage, mozzarella хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Бяслагыг нимгэн зүснэ.

  3. 3

    Хэрчсэн талхны хэрчим бүрээр бяслагийг чигжиж хийнэ.

  4. 4

    Ногоон сонгино эсвэл яншуйг жижиглэн хэрчээрэй. Хэрчсэн ногоог хайлуулсан маслотой холино.

  5. 5

    Ингээд талхан дээгүүр жигд цацаж түрхэж өгөөрэй. Мөн давс, хар перцээр амтлаарай.

  6. 6

    Ингээд хүнсний цаас эсвэл тугалган цаасаар битүү ороогоод 200С хэмийн шарах шүүгээнд хийж 15-17 минут болгоно. Дараа нь шарах шүүгээг унтрааж 10 минут байлгаарай. Бяслаг хайлж үнэхээр сайхан амттай талх болсон байх болно.