1000 жор
Нарийн боов , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

9 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бууцай, хулуу, чинжүүтэй амтат талх

Бууцай, хулуу, чинжүүтэй амтат талх

Энэхүү талх амттай бас олон өнгийн өнгөтэй харагдаж байгаа биз. Энэ бол бууцай, хулуу, чинжүүний нухашаар амтлаж хийсэн амттай төдийгүй байгалийн аргаар өнгө оруулсан эрүүл мэндэд тустай олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан талх юм шүү. Үр хүүхдүүд, гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй.

80 мин

  1. 1

    Энэхүү талх нь 3 төрлийн өнгө, үнэр амт бүхий хэсгээс бүрдэнэ. Тус бүрийг салгаж зуурах ба зуурмагт тохируулан 3 төрлийн ногооны нухаш бэлтгэнэ. Эхлээд шар хулууны нухашыг бэлтгэе. Хулууг цэвэрлэж хальслаад нимгэн хэсэг болгон хэрчээд тугалган цаасаар ороож 160Схэмийн шарах шүүгээнд зөөлөртөл нь шарна. Шарахын өмнө ургамлын тос эсвэл маслоор сайтар тослоорой. Ингээд зөөлөрсөн хулуун дээр 50-70мл ус хийж авмомат миксэрээр миксэрдэж нухаш болгоно. Нухашыг 320гр гурил, 10гр исгэгч, 1/2 цайны халбага давстай хольж зуурч нухаад битүү таглаж, дулаан газар тавиад 1-2 цаг хөөлгөнө.

  2. 2

    Бууцайны нухашыг бэлтгэхдээ бууцайг 100мл ус болон 100мл ургамлын тостой хольж автомат холигчинд хийж нухаш болтол нь холино. Нухашыг 320гр гурил, 10гр исгэгч, 1/2 цайны халбага давстай хольж зуурч нухаад битүү таглаж, дулаан газар тавиад 1-2 цаг хөөлгөнө.

  3. 3

    Чинжүүний нухашыг бэлтгэхдээ цэвэрлэж хальсалсан улаан чинжүүг 120мл орчим устай хольж жигд шингэвтэр холимог болтол миксэрдэнэ.Нухашыг 320гр гурил, 10гр исгэгч, 1/2 цайны халбага давстай хольж зуурч нухаад битүү таглаж, дулаан газар тавиад 1-2 цаг хөөлгөнө.

  4. 4

    1-2 цагийн дараа зуурсан гурил бүр өөр өөрийн гэсэн өнгө орж хөөсөн байх болно. Бараг адилхан хэмжээтэй 3 өнгийн зуурсан гурил болно. Тус бүр 1 минут орчим зөөлөн нухна.

  5. 5

    Гурил тус бүрийг урт нарийн болгон сувина. Адил урттай байх хэрэгтэй.

  6. 6

    Ингээд гуравласан сүлжээсээр сүлжинэ. Зөөлөн, сул байхаар сүлжээрэй. Ингээд талхыг бүрхэж тавиад 20-30 минут дахин дулаан газар тавьж хөөлгөнө.

  7. 7

    Гадна талаас нь ургамлын тос эсвэл хайлуулсан маслоор тослож, гүнжидийн үрээр амтлаарай. 220С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 10-15 минут болгоод шарах шүүгээний хэмийг 170-180С болгон зөөллөж дахин 15-20 минут болгоно. Амтат талх бэлэн боллоо.