1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амтат ороомог

Амтат ороомог

Гарын доорх орц ашиглан амттай ороомог хийх жорыг хүргэж байна.

30 min

  1. 1

    Гурилыг бага зэрэг давстай бүлээн усаар зуураад эвэнд ортол нухна. Дараа нь хуушуурны гурилны хэмжээгээр сувиад нимгэн элдэнэ. Илдсэн гурил тус бүрийг маслоор тослож сайтар халаасан хайруулын тавганд хийж 2 талаар нь бага зэрэг хатууртал хайрна. Үүний дараа хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаагаад жижиглэн хэрчсэн сонгино, үхрийн татсан мах зэргийг хийж бор өнгөтэй болтол хуурна. Давс, перцээр амтлана. Хуурсан мах ногоог хайрсан гурилан дээр тарааж тавина. Дээрээс нь нимгэн хэрчсэн чинжүү, улаан лооль, ногоон сонгино, яншуй зэрэг өөрийн дуртай нэмэлт ногоогоор амтлаж болно.

  2. 2

    Ингээд гурилыг хуйлж орооно. 180С хэмийг шарах шүүгээнд хийж 10-15 минут болгоно. Шарах шүүгээнд хийхээсээ өмнө гадна талыг өндөгний шар эсвэл маслоор тослож өгөөрэй.

  3. 3

    Ингээд л амтат ороомог бэлэн боллоо.