1000 жор
Нарийн боов , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

8 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Төмсний нухаш, зайдастай ороомог

Төмсний нухаш, зайдастай ороомог

Гарын доорх орц найрлага ашиглан арвин орцтой, амттай ороомог хийж сураарай. Төмсний нухаштай болохоор илүү сайхан тэжээллэг амт нэмэх болно. Бас хийхэд ч хялбар...

60 мин

  1. 1

    Төмсийг хальслаад хэрчинэ. Хэрчсэн төмсийг бүрхтэл хүйтэн ус хийнэ. Төмсийг давслаж хутгаад 18-20 минут буцалгана.Төмс зөөлөрч сэрээгээр хатгахал торохгүй байх болно. Ингээд төмсийг халуун уснаас сайтар шүүж гаргаарай. Халуун төмсөн дээр масло хийж хайлуулна. Ингээд төмсийг давс, бага зэрэг хар перцээр амтлаарай. Сүүг нэмж хийгээд сайтар нухлаж жигд нухаш болгоно.

  2. 2

    Нухашыг илүү сайхан амттай болгохын тулд жижиглэн хэрчсэн ногоон сонгино, яншуй эсвэл орегано зэргийг нухшинд хийж хольж нухаарай.

  3. 3

    Ороомогны гурилыг зуурахдаа бүлээн усаар зуурна. Энгийн хөөлгөгч ашиглаж бага зэргийн давс хийж зуурч нухаад эвэнд оруулаад 1-2 цаг хөөлгөвөл ороомог илүү хөвсгөр сайхан гурилтай болно.

  4. 4

    Гурил зөөлөрч хөөсний дараа жигд хэмжээтэй хувааж 3-5мм зузаантайгаар илдэнэ.

  5. 5

    Элдсэн гурилны голд төмсний нухашыг тохируулан хийж тараагаад дээрээс нь зайдасыг тавина. Үүний дараа гурилны илүү гарсан захыг хэрчээрэй. Хэрчсэн захуудыг зөрүүлэн тавьж зайдас болгон орооно.

  6. 6

    Амархан байгаа биздээ. Зайдас бэлэн боллоо. Шарах шүүгээний хавтанг сайтар тослоно: Гурилыг гадна талаас нь масло эсвэл миксэрдсэн өндөгний шараар тословол илүү сайхан амт, өнгөтэй болно.

  7. 7

    Шарах шүүгээг 150С хэмд халаасны дараа ороомгийг хийж 15 минут болгоно.

  8. 8

    Дараа нь 250С хэм болгож нэмээд 10 минут орчим болгоно. Ороомог гадна талаасаа бор шаргал болж эхлэх болно.