1000 жор
Хачир , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

8 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан махан стүжин

Тахиан махан стүжин

Тахиан махан стүжин хийхэд амархан бөгөөд маш амттай байдаг. Бусад махыг бодоход илүү хурдан амархан аргаар царцаамал болдог тул сураад аваарай. Амттай хачир, зууш болох болно.

60 мин

  1. 1

    Тахианы мөч, гуяыг усанд хийж чанана. Чанахдаа давс, хар перц, лаврын навч зэргээр тохируулан амтлаад сайтар буцалгана. 10-15 минут буцалгасны дараа галын хэмийг зөөллөж зөөлөн гал дээр 35-45 минут буцалгана. Буцлах явцад жижиглэн хэрчсэн сармис, сонгиныг хийж амтлаж хутгана. Хэрвээ та хүсвэл лууван, өргөст хэмх зэрэг өөрийн дуртай ногооноо шөлөнд хийж болгож болно. Буцлах явцад шөлний дээр тунасан өөх тосыг шүүж авна. Мөн шөлний хэмжээ аажмаар шингэж шөл өтгөрч эхлэх болно. Удаан болгосон учраас тахианы мах яснаас мултарч амархан салах болно. Энэ үед тахианы махны яснуудыг салгаж цэвэрлэж аваарай. Ингээд маш зөөлөн гал дээр үе үе хутгаж өтгөн бантан шиг шөл болгоно.

  2. 2

    Тахианы мах ялз болж жижиг хэсэг болон хүрэх төдийд л үйрч эхлэх болно. Шөлийг галаас гаргаж хөргөнө. Хөрсний дараа ундааны хуванцар саванд хийнэ.

  3. 3

    Тасалгааны нөхцөлд сайтар хөргөсний дараа хөргөгчинд хийж хонуулна. Стүжин бэлэн болсны дараа хуванцар савыг зүсч савнаас гаргаж авна.

  4. 4

    Хиаман хэлбэртэй амтат стүжин бэлэн болсон байх болно.

  5. 5

    Нарийн нимгэн зүсээд нарийн ногоо, ногоон сонгино, яншуй, улаан лооль гэх зэрэг хүссэн ногоотой хачирлан амтат зууш бэлэн боллоо.