1000 жор
Нарийн боов , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

9 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Жимсний чанамалтай жигнэмэг

Жимсний чанамалтай жигнэмэг

Жигнэмэгийг маш олон төрлийн орц найрлагатайгаар хийж болно. Жигнэмэгний гурилыг зуурах маш амархан. Мөн бэлэн орц ашиглаж цаг заваа хэмнээд амттай жигнэмэг хийж сураарай.

40 min

  1. 1

    Тасалгааны температурт гэсгэлэн байгаа масло, гурил, элсэн чихрийг хольж зуурна. Ингэхдээ маслыг хутгаар хэрчиж жижиглэж өгнө. Ингээд цөцгий, өндөгний шар, давсыг нэмж хийж сайтар зуурч нухаад гялгар уутаар бүрхэж 30 минут амраана.

  2. 2

    Үүний дараа гурилыг 2мм зузаантай жигд элдээд жигнэмэгний хэв оруулна. Жигнэмэгний хэв байхгүй бол энгийн дугуй зүйлээр хэлбэр оруулж зүсэж болно. Жишээ нь аяга доош нь харуулж байгаад хэрчиж болно. Шарах шүүгээний хавтанг тослосны дараа жигнэмэгний хэвтэй гурилыг хонхойлгон хийнэ. 1 хоолны халбага самар хийж болно. Ингээд 180С хэмд халаасан шарах шүүгээнд хийж ойролцоогоор 20-25 минут болгоход шаргал өнгө орж хатуурсан байх болно.

  3. 3

    Өөрийн дуртай төрлийн жимсний чанамалыг гал дээр халаана. Арай буцалгаж болохгүй шүү. Ингээд жигнэмэгний аяганд халуун жимсний чанамалыг хийнэ.

  4. 4

    Хөргөгчинд хийж 30 минут хөргөнө. Ийнхүү амттай жигнэмэг бэлэн боллоо.