1000 жор
Нарийн боов , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

7 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Ананастай талх

Ананастай талх

Талх барих нь өдгөө урлаг болжээ. Талхыг хүссэн жимс, ногоогоор хачирлан янз бүрийн амт чанартай хийдэг болсон. Тэгвэл энэ удаад ананас буюу хан боргоцойтой амтат талхыг хэрхэн хийх амттай жорыг хүргэж байна.

70 мин

  1. 1

    Саванд өндгийг хагалаж хийгээд сайтар миксэрдэж задлана. Дараа нь гэсгэсэн нялцгай маслыг хийж дахин миксэрдэнэ. Масло бүрэн задартал миксэрдээрэй.

  2. 2

    Дараа нь таргыг хийж өтгөн болтол хутгаж миксэрдэнэ. Хуурай гурилыг исгэгчтэй холисны дараа зуурмаг дээр хийж зуурч эхлэнэ. Зуурахдаа жижиглэн хэрчсэн ананас жимсний хатаамлыг хийж хольж зуурч болно. Эсвэл шинэхэн ананас жимсийг жижиглэн хэрчээд хийсэн ч болно. Зуурсан гурил зөөлөн нялцгайвтар болох ба битүү, дулаан орчинд тавьж 1-3 цаг сайтар хөөлгөнө.

  3. 3

    Талх баригч савны ёроолыг тослосны дараа хайлуулсан шингэн карамал болон хэрчсэн ананас жимсийг тавина. Карамал байхгүй бол хэрэглэхгүй байж болно.

  4. 4

    Үүний дээрээс талхны зуурмагийг хийж жигд тараана. 180-190С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут болгоно.

  5. 5

    Ингээд талхыг савнаас нь гаргахад тансаг сайхан үнэртэй амтат талх бэлэн болсон байх болно.

  6. 6

    Та амтархан идээрэй.