1000 жор
Нарийн боов , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

9 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Франц жигнэмэг

Франц жигнэмэг

Яг л энэхүү зурган дээрх шиг шоколадтай бас сүүтэй жигнэмэг хийж сурмаар байна уу? Үүнийг хийхэд таны бодож байгаагаас ч амархан бөгөөд амттай шүү.

60 мин

  1. 1

    Эхлээд өндгийг сайтар буцалгаж чанана. Чанасан өндгийг хөргөсний дараа өндөгний шарыг салгаж авна. Өндөгний шарыг сэрээгээд нухлаж нухаш маягийн болгоно. Ингээд нухашласан өндөгний шар дээр гэсгэлэн зөөлөн байгаа масло, давс, элсэн чихэр /бор сахар илүү тохиромжтой/-г хийгээд сайтар хольж хутгана. Ингээд холимогийг 2 тэнцүү хэсэгт хуваагаад нэгэн дээр нь 140гр цагаан гурил хийж сайтар нухна.

  2. 2

    Нөгөө хэсэг дээр нунтаг какао болон 130гр цагаан гурил хийж сайтар нухна. Аль аль зуурмаг хэт нялцгай бас хэт хатуу биш байх ба зөөлхөн наалдамхай, гадуураа тос татсан байдалтай болтол нь жигд зуурч нухна.

  3. 3

    2 Өөр өнгийн тэнцүү хэмжээтэй зуурмаг болох ба эвэнд ортол зөөлөн нухна. Шоколадны зуурмагийг хөргөгчинд хийгээд 30-40 минут байлгана. Цагаан зуурмагийг битүү бүрхээд 30 минут орчим амраана. Үүний дараа яг жигд хэмжээ, зузаантайгаар адилхан элдэнэ. 15*10см харьцаатай, 1,5см зузаантайгаар элдвэл тохиромжтой.

  4. 4

    Ингээд нухсан гурилуудыг давхарлаж тавина.

  5. 5

    Жигд хэмжээтэйгээр хэрчинэ.

  6. 6

    Хэрчсэн талуудын өнгийг сөөлжлүүлэн зөрүүлж байрлуулаад наалдуулна. Гурил өөр хоорондоо амархан наалдана.

  7. 7

    Ингээд жигд хэмжээтэйгээр хэрчинэ.

  8. 8

    Шарах шүүгээний хавтанг хүнсний цаасаар бүрхээд жигнэмэг бүрийг өөр хооронд нь зайтайгаар байрлуулна.

  9. 9

    Шарах шүүгээг 180-190С хэмд халаана. Шарах шүүгээний онцлог болон жигнэмэгний нимгэн зузаанаас хамаарч 15-20 минут болгоно.

  10. 10

    Ийнхүү амтат цайны жигнэмэг бэлэн боллоо.