1000 жор
Нарийн боов , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

11 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Төмсний нухаштай амтат боорцог

Төмсний нухаштай амтат боорцог

Төмсний нухаштай боорцог гэж сонсож байсан уу? Нухашаар амтлаж хийсэн боорцог нь амттай бөгөөд тэжээллэг болдог юм шүү.

40 min

  1. 1

    Төмсийг хальслаад хэрчинэ. Хэрчсэн төмсийг бүрхтэл хүйтэн ус хийнэ. Төмсийг давслаж хутгаад 15-18 минут буцалгана. Төмс зөөлөрч сэрээгээр хатгахал торохгүй байх болно. Ингээд төмсийг халуун уснаас сайтар шүүж гаргаарай. Халуун төмсөн дээр сүү, масло хийж хайлуулан хутгана. Ингээд төмсийг давс, бага зэрэг хар перцээр амтлаарай. Сайтар нухлаж нухаш болгоно. Нухашыг илүү сайхан амттай болгохын тулд жижиглэн хэрчсэн ногоон сонгино эсвэл халиар зэргийг нухшинд хийж хольж нухашлаж болно. Боорцогны гурилыг зуурахдаа хуурай гуриланд давс, исгэгч, өндөг, ургамлын тосыг хийж зуурна. Зуурсны дараа сайтар нухаад дулаан газар битүү орчинд тавьж гурилыг зөөлрүүлэн хөөлгөж 30-60 минут байлгаарай.

  2. 2

    Үүний дараа гурилыг 2-3мм орчим зузаантай элдэнэ. Элдсэн гурилны нэг талд төмсний нухашыг байрлуулна.

  3. 3

    Ингээд зөөлөн ороож эхлэнэ.

  4. 4

    Ороосон гурилны 2 захыг чимхэж битүүлнэ.

  5. 5

    Ингээд зурган дээрх шиг гараараа тасдаж эхлэнэ.

  6. 6

    Тасдсан гурил жигд хэмжээтэй бөгөөд битүү байх хэрэгтэй.

  7. 7

    Шарах шүүгээний хавтанг тослож боорцгийг өрж тавиад 170С хэмд 15-17минут болгоно. Боорцгийг шаргал сайхан өнгөтэй болгохын тулд өндөгний шараар гадна талаас нь тослож болно.

  8. 8

    Ийнхүү амтат төмсний нухаштай боорцог бэлэн боллоо.