1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

11 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Будаа агшаагчинд Тефтель хийх жор

Будаа агшаагчинд Тефтель хийх жор

Тефтель хэмээх түгээмэл бөгөөд амттай хоолыг будаа агшаагчинд битүү нөхцөлд хийхэд илүү сайхан амттай, зөөлхөн болдгийг та мэдэх үү. Мөн тефтельний сүмс илүү өтгөн, тансаг сайхан амттай болдог. Ингээд энэхүү жорыг сонирхоорой.

60 мин

  1. 1

    Цагаан будааг давс хийхгүйгээр агшаагаад сэрүүн газар тавьж хөргөөрэй. Тефтелийг хийхэд танд талх хэрэг болно. Чихэргүй талх байвал сайн.

  2. 2

    Талхыг жижиглэн үйлээд дээрээс нь сүү хийж дэвтээнэ.

  3. 3

    Ингээд махыг машиндана. Таны тефтель хийх мах ямар ч төрлийн мах байж болно. Хонь, үхэр, тахиа, загас, гахайн махнаас сонгож хийгээрэй. Мөн махыг хольж хэрэглэж болно. Уг жоронд тахиа болон гахайн махыг хольж хэрэглэсэн байгаа. Ингээд махан дээрээ 0,5-1 цайны аяга агшаасан будаа, 2 хумс жижиглэн татсан сармис, 1/2 хэрчсэн сонгино, 1 ширхэг өндөг, 1/2 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц хийнэ. Мөн сүүнд дэвтээсэн талхыг сайтар шүүж аваад махан дээрээ хийгээрэй. Ингээд махыг жигд сайтар хольж амтлаарай.

  4. 4

    Гарын алганд багтах хэмжээгээр махнаас тасдаж аваад жигд бөөрөнхийлөөд хуурай гурилан дээр өнхрүүлнэ.

  5. 5

    Энэ хооронд сүмсийг бэлтгэцгээе. Үүний тулд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн сонгино, лууванг хийж зөөлөртөл нь хуурна.

  6. 6

    Ингээд 2 хоолны халбага гурил хийж сайтар хутгаарай. Гурилыг бөөгнөрүүлж болохгүй тул хурдан хутгаарай. 1 хоолны халбага цөцгий хийж хутгана.

  7. 7

    Үүний дараа 1-1,5 цайны аяга махны шөл /эсвэл ус/, 1/2 паприка, давс, хар перц зэргээр амтлаарай. 3 хоолны халбага томатны сүмс хийж хутгана. Ингэснээр бөөрөнхий махны сүмс илүү сайхан амттай болно. Сайтар хутгаж зөөлөн гал дээр халаахад сүмс бор улаан өнгөтэй болно.

  8. 8

    Ингээд сүмсийг будаа агшаагчинд хийнэ. Дээрээс нь бөөрөнхий махыг жигд өрж хийнэ. Будаа агшаагчыг таглаж СООК товчлуурыг асаагаад өөрөө унтартал нь хүлээнэ. Унтарсны дараа таглааг авч бөөрөнхий мах голдоо болсон эсэх мөн сүмс ширгэсэн эсэхийг сайтар шалгаарай. Сүмс ширгэх гэж байвал бага зэрэг ус/шөл нэмж хийж болно. Мөн бөөрөнхий мах хараахан болоогүй байвал дахин СООК товчлуурыг асааж болгоно. Энэ мэт аргаар сүмс өтгөрч ширгэн бөөрөнхий маханд шингэж мах бүрэн болтол 2-3 ч удаа хийсэн болно.

  9. 9

    Гол нь сүмс бүр мөсөн ширгэж түлэгдэхгүй байх хэрэгтэй.

  10. 10

    Ингээд ногоон сонгино, яншуй , агшаасан будаа зэргээр хачирлан амтархан идээрэй.