1000 жор
Салат , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Шарсан талхтай Амтат салат

Шарсан талхтай Амтат салат

Гарын доорх цөөхөн орц ашиглаад л амтат салат хийж сурмаар байна уу? Энгийн талхыг шараад олон төрлийн амтат ногоотой хольж хийсэн салахын аргагүй салатны жорыг хүргэж байна.

15 min

  1. 1

    Улаан лооль болон гахайн утсан махыг урт нарийн хэрчиж бэлтгэнэ. Гахайн утсан мах байхгүй бол утсан хиам ашиглаж болно.

  2. 2

    Ингээд моццарила болон готтеж бяслагийн аль дуртайгаа сонгож жижиглэн үрж хийнэ. Салатанд тохиромжтой бүхий л төрлийн бяслагийг хэрэглэж болно.

  3. 3

    Ингээд давс, хар перц, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, яншуй болон майнозоор амтлаад сайтар хутгана.

  4. 4

    Талхны хатуу захыг хэрчиж салгаад зөөлөн хэсгийг куб болгон жижиглэн хэрчээд сайтар халаасан хуурай хайруулын тавган дээр хийж бор шаргал болж хатууртал нь шараад галаас гаргана. Сайтар хөргөөрэй.

  5. 5

    Ингээд шарсан талхыг салатны амталсан ногоотой сайтар хольж хутгаад л амтат салат бэлэн боллоо.