1000 жор
Салат , Унгар , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан мах, ногоотой Салат

Тахиан мах, ногоотой Салат

Тахианы мах болон олон төрлийн ногоо ашиглан гарын доорх орцоор амтат салат хийж болно. Хоол шингээж, бодисын солилцоог сайжруулах ач тустай эрүүл салат шүү.

20 min

  1. 1

    Тахианы цээж махыг жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд 1 цайны халбага ургамлын тосыг халаагаад тахиан махыг хийж хуурна. Хуурахдаа давс, хар перц, халуун чинжүүг хийж амтлаад болтол нь хуураад галаас гаргаж хөргөнө.

  2. 2

    Сонгино, улаан лооль, чинжүүг угааж цэвэрлээд салатанд тохируулан жижиглэн хэрчинэ.

  3. 3

    Лаазалсан эрдэнэ шиш болон вандуйг хэрэглэнэ. Шүүсийг нь сайтар шүүж аваад хэрчсэн ногоотой холино.

  4. 4

    Дээрээс нь хуурсан тахиан махыг хийнэ. Ингээд жижиглэн хэрчсэн яншуй эсвэл ногоон сонгино, давс, хар перц болон бусад амтлагчаар амтлана. Хүсвэл майнозоор ч амтлаж болно. Ингээд сайтар хутгаж холиорой.

  5. 5

    Амтат салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой.