1000 жор
Нарийн боов , Франц , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

8 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

5-хан орцтой Амтат кекс

5-хан орцтой Амтат кекс

Энэхүү кексийг хийхэд гарын доорх 5-хан төрлийн орц шаардагдах ба элдэв нэмэлт хөөлгөгч ч хэрэг болохгүй. Кексний онцлог нь голдоо нойтон зөөлхөн сайхан амттай болдог бол хоёр талаараа хөвсгөрдүү болдог.

60 мин

  1. 1

    Маслыг хайлуулаад хөргөнө. Өндөгний шарыг ялгаж авна.

  2. 2

    Ингээд өндөгний шарыг элсэн чихэр эсвэл ванилийн сахартай хольж сайтар миксэрдэнэ. Дээрээс нь маслыг хийж сайтар жигд болтол нь миксэрдэнэ.

  3. 3

    Мөн гурилыг хийж сайтар уустал хутгана. Хамгийн сүүлд бүлээн сүүг хийж жигд зуурмаг болтол хутгана. Шаардлагатай бол миксэрдэж болно.

  4. 4

    Ингээд 17*17см хэмжээтэй эсвэл үүнээс хэмжээгээрээ томхон савыг сайтар тослоод зуурмагийг хийнэ. 180С хэмд 35-40 минут болгоод гаргаж хөргөнө.

  5. 5

    Ингээд л амтат кекс маань бэлэн болох ба кексний гол хэсэг нь нойтон, зөөлөн амттай байх ба 2 тал нь бага зэрэг зөөлөн сайхан кекс болсон байх болно.