1000 жор
Үндсэн хоол , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахианы махтай будаатай хуурга

Тахианы махтай будаатай хуурга

Будаатай хуурга бол манайхны хийж иддэг хамгийн түгээмэл хоолны нэг. Будаатай хуургыг олон төрлийн махаар олон төрлийн амтат сүмстэйгээр хийж болдог. Энэ удаад тахианы цээж махтай цөцгийтэй сүмстэй будаатай хуурга хийх жорыг дэлгэж байна.

30 min

  1. 1

    Цагаан будааг агшаана. Будаа агшаах усандаа бага зэрэг давс, масло юм уу ургамлын тос хийж агшаагаарай Будаа зөөлхөн сайхан амттай болдог. Ингээд бор мөөг болон жууцайг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Чинжүүг мөн хэрчиж бэлтгэнэ. Хүсвэл өөрийн духтай ногоогоо нэмж хийж болно шүү.

  2. 2

    Тахианй цээж махыг нимгэндүү хавтгай хэрчиж бэлтгэнэ.

  3. 3

    Хайруулын тавганд маслыг хийж хайлуулаад дээрээс нь хэрчсэн сонгиныг хийж 1 минут орчим хуурна. Дараа нь хэрчсэн чинжүү, мөөгийг хийж зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн тахиан мах болон жууцайг хийж мөн адил зөөлөртөл нь хуурах ба энэ үед давс, хар перц, улаан чинжүү зэргээр амтлаж дунд зэргийн гал дээр хуурна.

  4. 4

    Тахиан мах өнгө орц зөөлөрч эхлэмэгц цөцгийг хийж зөөлөн гал дээр зогсолтгүй хутгана. Сүмс сайхан үнэрттэл хутгах ба өтгөн сүмс болж эхлэнэ. Хүсвэл цардуул нэмж хийж хутгаад өтгөрүүлж болно. Амсаж үзээд нэмэлт амталгаа хийж болно шүү. Ингээд тахианы мах бүрэн болмогц галаас гаргана.

  5. 5

    Агшаасан будаатай хачирлан амтархан зооглоорой.