1000 жор
Салат , Герман , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үхрийн махтай амтат салат

Үхрийн махтай амтат салат

Өдөр тутмын хоолны хачир болгохоос гадна баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр ч хийж болох нэгэн амтат салатны жорыг хүргэж байна. Гарын доорх олдоц сайтай түгээмэл орцоор амтат салат хийж сураарай.

30 min

  1. 1

    Үхрийн цул махыг давстай усанд хийж зөөлөртөл нь чанаад уснаас гаргаж хөргөөд жижиг дөрвөлжин болгож хэрчинэ.

  2. 2

    Өндгийг буцалсан усанд хийж 12-15 минут чанаад хальслаад мөн жижиглэн хэрчинэ.

  3. 3

    Бөөрөнхий сонгиныг салатанд тохируулан хэрчинэ.

  4. 4

    Өргөст хэмх, улаан лоолийг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Сармисыг жижиглэн хэрчинэ. Хэрчсэн ногоонуудыг саванд хийнэ.

  5. 5

    Саванд чанасан өндөг, жижиглэн татсан яншуй, бага зэрэг ногоон сонгиныг жижиглэн хэрчиж хийнэ. Хүсвэл коттеж бяслагыг үрж хийгээрэй. Бяслаг хийхгүй байсан ч сайхан амттай болох болно.

  6. 6

    Ингээд үхрийн татсан махыг хийнэ.

  7. 7

    Майноз болон давс, хар перцээр амтлаж сайтар хутгана. Майнозны оронд цөцгийгөөр амтлаж ч болно. өвөрмөц сайхан амттай болдог.

  8. 8

    Ингээд салатыг хөргөгчинд хийж хөргөөд өөрийн сонирхолд тааруулан чимэглээд л идэхэд бэлэн боллоо.