1000 жор
Зууш , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Гахайн утсан махан ороомог

Гахайн утсан махан ороомог

Аливаа хоолны хачир, зууш болгоход тохиромжтой нэгэн жорыг хүргэж байна. Цөөхөн орц орох бөгөөд хийхэд ч хялбархан.

30 min

  1. 1

    Лууван, бөөрөнхий сонгино, сармисны голыг угааж цэвэрлэж хальслаад урт нарийн хэрчинэ. Ингээд хайруулын тавганд 1 хоолны халбага ургамлын тосыг халаагаад хэрчсэн ногоон хийж дунд зэргийн гал дээр зөөлөрч болтол нь хуурна. Давс, хар перц, чинжүү болон өөрийн дуртай амтлагчаар амтлаж хуураарай. Бага зэргийн цуугаар ч амтлаж хуурч болно. Тахианы цээж махыг нимгэн хавтгай болгон нүдэж бэлтгээд давс, хар перц, халуун чинжүү болон мах амтлагч бусад амтлагчаар амтлана. Ингээд хуурсан ногоог тахианы мах тус бүрт тааруулан тасдаж хийж орооно.

  2. 2

    Гадна талаас нь урт нимгэн хэрчсэн гахайн махаар орооно. Ороомог тогтохгүй бол шүдний чигчлүүрээр хатгаж тогтоогоорой. Гахайн махыг гадна талаас нь давслаж амтлаж болно. Шарах шүүгээний савыг тугалган цаасаар бүрхэнэ. Ингээд 180С хэмд бэлэн болсон ороомгийг хийж 30-35 минут болгоно.

  3. 3

    Гахайн мах гадна талаасаа бор шаргал өнгөтэй болж сайхан үнэр ханхлах болно. Хүссэн сүмс болон нарийн ногоогоор хачирлаж амтархан зооглоорой.