1000 жор
Нарийн боов , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Алимтай БООРЦОГ

Алимтай БООРЦОГ

Энгийн боорцог бус алимтай боорцог гэхээр амттай сонсогдож байгаа биз. Гэртээ өөрийн гараар хэрхэн алимтай амтат боорцог хийх жорыг сураад аваарай.

40 min

  1. 1

    Масло тасалгааны температурт зөөлөн нялцгай байх ёстой. Ингээд маслыг элсэн чихэртэй хольж миксэрдэнэ. Дараа нь өндгийг хагалаж хийгээд сайтар миксэрдэнэ. Жигд нялцгай шар өнгөтэй болох үед гурил болон давс, нарийн боовны исгэгчийг хийж зуурна. Алимыг хальслаад үрийг авч цэвэрлээд жижиг дөрвөлжин болгон хэрчинэ. Хэрчсэн алимыг зуурсан гурилруу хийж хольж хутгана. Шарах шүүгээний хавтанг сайтар тослоод боорцогны нялцгайдуу зуурмагийг жигд хэмжээгээр тасдан байрлуулна. Хэмжээ нь 30гр-аас ихгүй байх хэрэгтэй.

  2. 2

    Ингээд 180С хэмд 15-17 минут болгоно. Боорцог хөөж хөвсийхөөс гадна бор шаргал сайхан өнгө орох болно.