1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Пивоор амталсан ШОРЛОГ

Пивоор амталсан ШОРЛОГ

Шорлогны махыг маш олон төрлийн аргаар амтлаж болдог. Бас нэг хялбар бөгөөд амттай арга бол шар айрааг амтлах жор юм. Шорлог хийх жорын сангаа нэмэхийг хүсвэл энэхүү жорыг сураад аваарай.

> 90м.

  1. 1

    Пивоор амтлахад хамгийн тохиромжтой мах бол тахиан мах юм. Тахианы цээж махыг тасалгааны температурт байхаар гэсгээгээд шорлог хийх хэмжээгээр дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Хэт том болон хэт жижиг хэрчих хэрэггүй.

  2. 2

    Томхон саванд тараг, шар айраг, давс, хар перц, улаан чинжүү, жижиглэн хэрчсэн сармис, томатны сүмсийг хольж хийгээд сайтар хутгаж холино. Ингээд хэрчсэн тахианы махыг хийж мөн сайтар хутгаж холиод таглаад хөргөгчинд хийгээд дор хаяж 2 цаг эсвэл бүтэн шөнө хонуулж ч болно. Шар айраг нь ямар ч төрлийнх байж болно. Ингээд шарахад бэлэн болмогц амталсан тахиан махыг шоронд шорлоно. Шорлохоосоо өмнө шорны модыг усанд хийж норгох хэрэгтэй. Ингэснээр шорлогыг шарах явцад мод түлэгдэхгүй. Зориулалтын төмөр шор ашиглаж болно.

  3. 3

    Ингээд шарахад бэлэн болмогц амталсан тахиан махыг шоронд шорлоно. Шорлохоосоо өмнө шорны модыг усанд хийж норгох хэрэгтэй. Ингэснээр шорлогыг шарах явцад мод түлэгдэхгүй. Зориулалтын төмөр шор ашиглаж болно. Хүсвэл сонгино, чинжүү, хулуу зэрэг ногоогоор хачирлан шорлож болно. Ногоог мөн гадна талаас нь давс, перц болон бусад амтлагчаар амтлахаа мартуузай.

  4. 4

    Ингээд гриллээ халааж цогшуулаад шорлогоо тавиад шарж эхлэнэ. Байнга эргүүлж тойруулж шараарай. Тахиан мах аяндаа гаднаасаа түлэгдэж бор өнгө орох болно. Тахиан мах амархан болдог учраас болсон эсэхийг мэдэхийн тулд хутгаар хэрчиж гол хэсгийг нь шалгаарай. Хэрвээ ингэхэд шүүрхий байвал дахин үргэлжлүүлэн шараарай. Махны хэрчилтийг хэр зэрэг том, жижиг хийснээс шарах хугацаа хамаарна. Шорлог тус бүрийг үе үе эргүүлж тойруулж шараарай. Гал нь таарсан бол нэг шорлог ойролцоогоор 10-15 минутын дотор болдог. Шорлогийг шарах явцдаа гадна талаас нь дахин амтлаж болно. Ингэхдээ давс, хар перц, паприка, сонгино сармисны нунтаг, гоньд, орегано, лайм шүүс зэргээр амтлаарай.Шорлог маань бэлэн боллоо. Цагийг сайхан өнгрүүлээрэй.