1000 жор
Хачир , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Сало буюу нөөшилсөн Гахайн мах

Сало буюу нөөшилсөн Гахайн мах

Давслаж, амтлаж нөөшилсөн амтат гахайн мах нь салахын аргагүй сайхан амттай болдог бөгөөд хүссэн хүнстэйгээ хачирлан идэхээс гадна хоол хийхэд ч сайхан амттай болдог. Жор нь ердөө амархан.

15 min

  1. 1

    Өөх мах нь алагласан гахайны гэдэсний хэсгийн махыг тасалгааны температурт гэсгээнэ. Махны зузаан 4,5-6см байвал зохимжтой. битүү таглаатай хуванцар эсвэл шилэн сав хэрэгтэй. Саванд 1/2 цайны аяга давс хийнэ. Дээрээс нь хар перцний үр болон 2-3 ширхэг лаврын навч, хэрчсэн сармисны хумс хийж тараана.

  2. 2

    Ингээд гахайн махыг голлуулан хийнэ. Гахайн махны дээрээс мөн амлах ба хар перцний үр, лаврын навч, сармис болон улаан чинжүү /эсвэл хатаасан халуун чинжүү/ хийж сайтар амтлаж өгнө.

  3. 3

    Хамгийн дээрээс нь үлдсэн давсыг чигжиж хийнэ. Давс бүдүүн ширхэгтэй сайн чанарын байгалийн давс байвал илүү тохиромжтой.

  4. 4

    Ингээд битүү таглаад хөргөгчинд хийж 3-4 өдөр байлгасны дараа хэрэглэхэд бэлэн болно. Салахын аргагүй сайхан амттай болж даршлагдсан байх ба хүссэн хүнсээрээ хачирлан зооглож болно.

  5. 5

    Хүсвэл хоол хийсэн ч болно. Аялал зугаалгаар авч явсан ч болно.