1000 жор
Үндсэн хоол , Франц , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Ногоотой шарсан өндөг

Ногоотой шарсан өндөг

Олон төрлийн амин дэмээр баялаг ногоонуудаас бүрдсэн өег тэжээллэг өглөө, үдийн цай бэлтгэх нэгэн амттай жорыг хүргэж байна. Өөрийн хүссэнээр баяжуулан хачирлаж зооглоорой.

20 min

  1. 1

    Сонгино, сармис, чинжүү, улаан лоолийг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ. Ингээд хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаасны дараа эхлээд сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна. Дараа нь хэрчсэн чинжүүг хийж зөөлрүүлэн хуурна. Үүний дараа сармисыг хийж зөөлөн гал үргэлжлүүлэн хуурна.

  2. 2

    Ингээд жижиглэн хэрчиж нухшилсан улаан лоолийг хийж хутгаад давс, перц, улаан чинжүү, гоньд болон өөрийн дуртай бусад амтлагчаар амтлана.

  3. 3

    Буцлаж эхлэмэгц өндгийг хагалаж хийгээд зөөлөн гал дээр тааруулаад савыг таглаарай. Зөөлөн гал дээр 5-7 минут жигнэх маягаар болгоно.

  4. 4

    Өндөг хагас болсон байх болно. Өндөгний дээрээс давс, перц болон бусад амтлагчаар амтлана.

  5. 5

    Ингээд галаас гаргана. Жижиглэн хэрчсэн яншуй, эсвэл ногоон сонгино зэргээр амтлаад л идэхэд бэлэн боллоо.