1000 жор
Үндсэн хоол , Узбек , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

7 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үхрийн мах, мөөгтэй ГУЛЯШ - 30минут

Үхрийн мах, мөөгтэй ГУЛЯШ - 30минут

Гуляш бол айл бүрийн, хүн бүрийн амтархан иддэг түгээмэл хоолны нэг. Тэгвэл энэ удаад гуляшыг аль болох хялбархан, өөр аргаар мөөгтэй хачирлан хэрхэн хийж болох жорыг хүргэх гэж байна. Гуляш хийх 700 гаруй өөр жор байдаг ба энэ удаад орц болон цаг хэмнэсэн хялбархан жорыг сураад аваарай.

30 min

  1. 1

    Энэ нь цөцгийний сүмстэй мөөгтэй гуляш гэдгээрээ онцлог жор юм. Сонгиныг хальслаад хагас цагираг болгон хэрчинэ.

  2. 2

    Үхрийн цул махыг гэсгээгээд урт нарийн хэрчинэ. Зөөлөн мах сонговол илүү сайхан амттай болох ба өөрийн хүсэлд тааруулан махыг том, жижиг хэрчиж болно.

  3. 3

    Мөөгийг мөн нимгэн хэрчиж бэлтгэнэ. Мөөгийг хэрчээд угаалгүй хуурайгаар нь хуурч болгоход амарахн болдог харин усанд угааж нойтоноор нь хуурч болгоход удаан болдгийг анхаараарай. Мөн угаалгүй хуурайгаар нь хоолонд болгож хэрэглэхэд илүү сайхан амттай болдог.

  4. 4

    Саванд ургамлын тосыг хийж халаасны дараа сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.

  5. 5

    Ингээд хэрчсэн мөөгийг хийж зөөлөртөл нь үргэлжлүүлэн хуурна.

  6. 6

    Өөр хайруулын тавгыг сайтар халаагаад тос хийлгүйгээр үхрийн махыг хийж өөрийнх нь шүүсэнд борлотол нь хуурна. Мах борогшиж борлосны дараа хуурай гурил цацаж хийгээд сайтар хутгаж хуурна.

  7. 7

    Хуурч зөөлрүүлсэн сонгино, мөөгөн дээр ус, цөцгийг хийж хольж хутгаад давс, хар перц, халуун чинжүү гэх мэт өөрийн дуртай хоол амтлагчаар амтлаарай.

  8. 8

    Ингээд гурилтай хуурч хагас болгосон үхрийн махыг мөөг, сонгиноруу хийгээд сайтар хутгаад дунд зэргийн гал дээр таглаж тавиад зөөлрүүлэн болгоно. Шөл нь ширгэж багасаад сүмс маягийн сайхан амттай болох болно. Үхрийн махыг том хэрчсэн бол зөөлрүүлж амттай сүмс гаргах үүднээс зөөлөн гал дээр удаан болгоорой. 25-40 минут байж болно. Харин нимгэн хэрчсэн бол хурдан болох ба хугацаа хэмнэх ба 15-20 минут зөөлрүүлж болгоод гаргахад болно.

  9. 9

    Төмсний нухаш, будаа, хуурсан ногоо зэрэгтэй хачирлан амтархан зооглоорой.