1000 жор
Амттан , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

4хөн орцтой Гүзээлзгэнэтэй зайрмагийг 5хан минутанд

4хөн орцтой Гүзээлзгэнэтэй зайрмагийг 5хан минутанд

Манай оронд гаднаас оруулж ирсэн гүзээлзгэнэ зарагдахаас гадна зуны улиралд хөдөө орон нутгаар гүзээлзгэнэ жимс элбэг ургадаг шүү дээ. Энэ жимс нь тансаг амттай бөгөөд элдэв амттан хийхэд гайхалтай сайхан зохицдог.

< 10м.

  1. 1

    Энэхүү амттай зайрмагийг хийхэд танд ердөө дараах 4 орц л хэрэг болно. Тараг нь чихэргүй органик тараг байх хэрэгтэй. Гүзээлзгэнэ жимсийг навчнаас нь салгаж цэвэрлээж хөргөгчинд хийж хөлдөөсөн байх шаардлагатай.

  2. 2

    Автомат холигч буюу blender -т хөлдөөсөн гүзээлгэнэ, тараг, зөгийн балыг хийж миксэрдэнэ. Гүзээлзгэнэ задарч тарганд уусах ба энэ үед нимбэгний шүүсийг хийж дахин холиорой.

  3. 3

    Яг л зайрмаг шиг царцуу холимог болно. Энэ үед саванд хийгээд хөргөгчинд хийж 1-2 цаг байлгасны дараа идэхэд бэлэн болно.

  4. 4

    Мөн хөргөгчинд битүү саванд хийгээд олон хоног хадгалаад идэж байж ч болно шүү.