1000 жор
Нарийн боов , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

9 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

3-хан орцтой Амтат Жигнэмэг

3-хан орцтой Амтат Жигнэмэг

Ердөө л гурил, өндөг, элсэн чихэр гурвыг ашиглаад шаржигнасан сайхан амттай цайны жигнэмэг хийж сурмаар байгаа биз дээ. Айл гэрийн эзэгтэй бүрийн заавал хийж чаддаг байх ёстой зүйлийн нэг бол жигнэмэг байдаг. Тиймээс энэхүүү амархан бөгөөд амттай жорыг хүргэж байна.

20 min

  1. 1

    Өндгийг хагалаж өндөгний шар болон цагааныг ялгана. Ингээд өндөгний цагааныг зурган дээрх шиг хөвсгөр сийрэг болтол миксэрдэнэ.

  2. 2

    Өндөгний шарыг элсэн чихэртэй хольж уустал нь миксэрдэнэ.

  3. 3

    Дараа нь миксэрдсэн өндөгний цагаан болон хуурай гурил, элсэн чихэртэй өндөгний шарыг бүгдийг нь нэг саванд хольж хийгээд жигд зуурмаг болтол зөөлөн хутгаж холиорой.

  4. 4

    Ингээд шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэлгэж тавиад дээрээс нь зуурмагийг өөр хооронд нь зайтаагаар шахаж байрлуулна.

  5. 5

    Шахсаны дараа тасалгааны нөхцөлд 30 минут амраана. Дээрээс нь элсэн чихэр цацаж дахин амтлаж болно.

  6. 6

    Энэ хооронд шарах шүүгээг 170-180С хэмд сайтар халаагаад жигнэмэгийг хийж 12-15 минут болгоод гаргаж хөргөнө.

  7. 7

    Цөөхөн орцоор бүтсэн ч амттай сайхан жигнэмэг болсон байх болно.