1000 жор
Хачир , Европ , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

2-р хоолны Ногоотой хачир

2-р хоолны Ногоотой хачир

Энэхүү хачирыг салат ч гэж хэлж болно. Нэр нь Афин салат бөгөөд мах ихтэй бүхий л төрлийн хоёрдугаар хоолны амтат хачир болгон хэрэглэхэд ч тохиромжтой юм.

15 min

  1. 1

    Мөөгийг хэрчээд давстай буцалсан усанд хийж болгоод шүүж гаргана. Сонгиныг хагас дугуй хэрчинэ. Чинжүүг урт нарийн хэрчинэ. Ингээд хайруулын тавганд ургамлын тосыг хийж халаагаад хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл хуурна. Дараа нь хэрчсэн чинжүүг хийж 1-2 минут хуурна. Хуурч байх явцдаа жижиглэн хэрчсэн яншуй, сармисыг хийж амтлаж хуураарай. Мөн хатаасан базил, ореганог хийж амтлаж хуурвал бүр ч сайхан амттай болно. Гэхдээ энэ 2 амтлагч байхгүй бол хийх шаардлагагүй.

  2. 2

    Ингээд галын хэмийг унтраана. Сонгино болон чинжүү зөөлөрч болсон байх хэрэгтэй. Дээрээс нь чанасан мөөг болон хальслаж цэвэрлэсэн жүрж /мини жүрж эсвэл мандарин/ хийгээд давс, хар перц, нимбэгний шүүсээр амтлана.

  3. 3

    Сайтар хутгаж амтлаад халуунаар нь болон хөргөөд хүйтнээр нь ч хэрэглэж болох ба хоёр дугаар хоолны хачир, салат болгон хэрэглэхэд амттай байх болно.