1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

10 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бүрмэл Зраз

Бүрмэл Зраз

Эзэгтэй нартаа зориулан оройн хоолны жорыг бас нэгэн амттай жороор нэмж байна. Энгийн зраз бус бяслаг, өндөгний хольцтой бүрмэл зразыг хийж сураарай.

60 мин

  1. 1

    Хоолонд орох орцуудыг бэлтгэнэ. Гахайн машиндаж татсан махыг үхрийн татсан махтай хольж хэрэглэж болно. Дан үхрийн мах хэрэглэж бас болно. Талхыг зүсээд сүүнд хийж дэвтээгээд нялцгайруулан авна. Масло гэсгэлэн зөөлөн байх хэрэгтэй. Өндгийг чанаж болгоод хальслана.

  2. 2

    Чанасан өндгийг жижиглэн хэрчинэ. Бяслагыг жижиглэн үрнэ. Ингээд гурил, масло, бяслаг, өндгийг хольж хутгаад бага зэрэг давс хийж амтлана. Зуурмагыг багахан зэрэг сүү хийж зуурах ба хэт нялцгай биш, хэт хатуу биш зөөлхөн болгож зуурна.

  3. 3

    Татсан махан дээр нялцгайруулсан талхны үйрмэгийг хийж давс, хар перц , жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж сайтар хольж хутгана.

  4. 4

    Амталсан махыг үмхэх хэмжээгээр тасдаж хавтгайлаад дараа нь алхам 2 дээр хийсэн зуурмагаас бага зэргийг тасдаж махтай хольж хутгаж хэлбэрт оруулна. Ингээд аяганд 1-2 ширхэг өндгийг хагалаж хийгээд 1/3 цайны аяга сүү хийгээд сэрээ ашиглан сайтар миксэрдэнэ. Ингээд энэхүү шингэнд хавтгай махыг сайтар дүрж булхуулна.

  5. 5

    Хайруулын тавганд ургамлын тосыг сайтар халаагаад амталсан махыг хийж 2 талаас нь болтол нь шараад гаргана.

  6. 6

    Тосыг сайтар шүүж гаргана.

  7. 7

    Ингээд цагаан будаа болон бусад төрлийн нарийн ногоотой хачирлан амтархан идэхэд бэлэн боллоо.