1000 жор
Нарийн боов , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

10 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Зайдастай нарийн боов

Зайдастай нарийн боов

Зайдас ашиглаад л амттай, хөвсгөр зөөлөн нарийн боов хийж сурмаар байна уу? Хүүхэд гэлтгүй томчууд ч амтанд нь орно шүү.

60 мин

  1. 1

    Гурилыг зуурахдаа сүү, хайлуулсан масло, элсэн чихэр, давс, хөөлгөгч хийж зуураад эвэнд оруулж нухаад 1 цаг гаран битүү дулаан орчин хөөлгөнө. Дараа нь гурилыг атганд багтах хэмжээгээр жигд тасдаж илдэнэ.

  2. 2

    Илдсэн гурилан дээр зайдсыг голлуулан байрлуулна.

  3. 3

    Зайдасыг гурилаар бүрж ороогоод нэг талыг гараараа дарж битүүлнэ. Ингээд адилхан хэмжээгээр жигд хэрчинэ. Ингэхдээ гурилан хэсгийг хэрчилгүй үлдээнэ шүү.

  4. 4

    Хэрчим бүрийг хоёр тийш нь зөрүүлэн сөөлжлүүлнэ.

  5. 5

    Үндсэн хэлбэр гарч ирлээ.

  6. 6

    Ингээд гадна талаас нь ургамлын тосоор сайтар тослоод 220С хэмийн шарах шүүгээнд хийж 15 минут болгоод гаргана.

  7. 7

    Халуун байгаа дээр нь үрж жижиглэсэн бяслаг /mozzarella cheese/ , кетчуп, нарийн ногоогоор амтлана.

  8. 8

    Ингээд 180С хэмийн шарах шүүгээнд хийгээд 20 минут болгоход л хангалттай.