1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

8 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бөөрөнхий махтай шорлогыг шарах шүүгээнд хийх жор

Бөөрөнхий махтай шорлогыг шарах шүүгээнд хийх жор

Амтлаж шарсан шорлог идэхийг хэн бүхэн л хүснэ шүү дээ. Тэгвэл заавал хөдөө гадаа явж цаг заваа алдалгүйгээр гэртээ өөрийн гараар шарах шүүгээндээ амтат шорлог хийж сурмаар байна уу.

60 мин

  1. 1

    Махыг машиндаж татаад сой соус, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, давс, хар перц хүсвэл халуун чинжүү болон өөрийн дуртай бусад мах амтлагчаар амтлаарай. Сой соус нь шорвог давслаг тул давс хийхдээ тохируулан бага хэмжээгээр хийгээрэй. Үхрийн мах болон гахайн мах илүү тохиромжтой. Амталсан махаа хөргөгчинд хийж 40-60 минут байлгаж амт оруулна.

  2. 2

    Ингээд махыг гарын атганд багтах хэмжээгээр буюу 100гр орчим хэмжээгээр жигд тасдаж сайтар бөөрөнхийлнө. Модон шорыг усанд норгоно.

  3. 3

    Гурилыг бага зэрэг давс, исгэгч хийгээд бүлээн усаар зуурч, жигд зөөлөн болтол нь нухаж 30-40 минут амраана. Дараа нь дахин сайтар нухсаны дараа 4-5мм орчим зузаантай элдэнэ. Ингээд шорлогны маханд тааруулын урт нарийн хэрчинэ.

  4. 4

    Амталсан мах, бэлдсэн гурилыг зурган дээрх шиг аргаар сөөлжүүлэн ороож шорлоно.

  5. 5

    Шарах шүүгээний хавтанг сайтар тослоод шорлогыг байршуулна.

  6. 6

    Ингээд 180С хэмд шарах шүүгээг сайтар халаасны дараа шорлогыг хийж 30-40 минут болгоно. Шорлогны мах болж, гурил хөөж алтан шаргал өнгөтэй сайхан үнэртэй болох болно.