1000 жор
Уух зүйлс , Монгол , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

7 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үхрийн нүдний ДАРС хийх жор

Үхрийн нүдний ДАРС хийх жор

Хэрэглэгч та бүхэндээ нэгэн гайхалтай жорыг хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэ бол үхрийн нүд ашиглан гэрийн нөхцөлд гар аргаар амтат улаан дарс хийх жор юм. Энэхүү жорын эзэн нь Чангаан Баяртуул гэх хөдөлмөрч, бүтээлч нэгэн бүсгүй бөгөөд 20 гаруй жил гэр бүлээрээ үхрийн нүдний дарсны жорыг боловсруулан хэрэглэж ирсэн аж. Тэрээр бидэнтэй дарсны жороо хуваалцахдаа таатай байсан ба уг жорын талаар " Энэ жороор хорь гаруй жил өөрсдөө дарсаа хийсээр ирсэн. Байгалийн гаралтай болохоор согтоогч ундаа гэхээсээ илүү эрүүл мэндэд тустай, цус төлжүүлж, сэтгэл санааг өргөж, баяр баясгалан төрүүлдэг. Манай монголчууд элдэв химийн гаралтай спирт ууж хордож байдгийн дэргэд энэ дарс жинхэнэ монголын маань хөрснөөс ургасан байгалийн гаралтай сэргээш шүү. Манайд ойн, болон таримал жимс нь өдийд элбэг болдог. Үхрийн нүд ч элбэг, сайхан ургадаг. Жимсээ түүгээд дарсаа хийх боломж нь байна. Дарсны амтны хувьд чихэрлэг, гашуунд дуртай хүмүүс элсэн чихрээ тохируулаад хийж болно." хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

40 min

  1. 1

    Дарс хийх шилэн савыг сонгоно. Энэ шил нь 20 л-ийн морин шил гэгддэг. Энэ шил мал эмнэлэг, химийн лабораториор бодистой ирдэг шиг байгаа юм. Жимсний гадны хог хольцноос нь цэвэрлэнэ. Тэхдээ угаахгүй, жимс устай нойтон байж болохгүй.

  2. 2

    Элсэн чихрээ жигд тарааж хийхийн тулд юүлүүр ашиглах нь зүгээр, бас асгарахгүй амар

  3. 3

    Eрөнхийдөө жимс 3 хуруу, элсэн чихэр 1 хуруу орчим хийгдэнэ. Жич: элсэн чихэр их хийвэл чихэрлэг дарс болно. Бага хийвэл хоолой зангируулам хурц дарс болно. Хэд хийгээд дарсны амтаа тааруулж чаддаг болно доо. Би ихэвчилэн 10 кг жимсэнд 6-7кг элсэн чихэр ашигладаг.

  4. 4

    Ингэж хийгээд шилний таглааг олон давхар марлиар хийж дулаан газар, нарны шууд тусгалаас хол тавина. Үе үе харж байх хэрэгтэй. Шилтэй жимсээ хөдөлгөж, элсэн чихрийг сайн уусгана. Бүр шилээ өнхрүүлж, займчуулж байгаарай. Исэлт эхлэхэд шилтэй жимснээс маш их хөөс ялгарна. Бараг сарын дараа гэхэд хөөсрөх нь алга болж, жимсний дарс сайн ялгарч өгнө.

  5. 5

    Морин шил байхгүй бол том хэмжээтэй шилнүүд ашиглаж болно. Тэхдээ жимс саахраа дүүргэж хийж болохгүй. Исэлт эхлэхэд жимс дээш хөөрч савнаасаа хальж хамаг эд хогшлыг чинь будна. Орон сууцны нөхцөлд дарс хийх нөхөд таглаж, исэлтийг шалгалгүй удсанаас болж өнөөх нь буудаж, хана, тааз, ойр орчмын эд хогшлоо жимсний шүүсээр шүршив, анхааруулсан шоо. Дараа нь ямар нэг бүтэлгүйтэлд намайгаа буруутгав

  6. 6

    Исэлт дуусч, цэвэр дарсны хамар цоргиулам үнэр танай гэрт ханхийж эхэлсэн бол дарсаа савлах болсон гэсэн үг. Болоогүй байтал яарч савлав даа, өмнө ярьсан байгааг эргээд нэг уншаарай, илүүдэхгүй

  7. 7

    Ингээд дарс, жимсний хальсаа ялгачихлаа. Дарсыг тунгалаг, гялалзсан хүрэн өнгөтэй болгохын тулд савлах ажиллагааг шилэнд хийсний дараа хэд хэд давтана. Аа харин жимсний хальсыг хаяхгүй. Хальсыг хатаавал хатсан чавга шиг гоё, эсвэл сэрүүн газар хадгалаад хаврын аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд буцалгаж хэрэглэнэ. Би бол 3 янзын чанамалд амт үнэр оруулагчаар ашиглачихдаг

  8. 8

    Ингээд 10 кг жимс, 8 кг элсэн чихэрнээс 7,5 л дарс гарна

  9. 9

    Спиртлэг бус спортлог амьдралын төлөө... Энэхүү жороо бидэнтэй хуваалцсан Чангаан Баяртуул-д баярлалаа. Таны жор олон хүнд хүрч ашиг тусаа өгөх байх.