1000 жор
Дарсан бүтээгдэхүүн , Монгол , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

7 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Нэрсний чанамал хийх жор

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна.

40 min

  1. 1

    Жимсийг хальж, хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ.

  2. 2

    Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт өтгөрүүлэхгүйг хичээгээрэй. Боргилж буцлаж эхлэмэгц галыг зөөллөж 3-4 минут зөөлөн буцалгана. Элсэн чихэрнээс гадна илүү зөөлөн чихэрлэг амт оруулахын тулд ванилийн охь 1/2-1 цайны халбага хэмжээгээр нэмж болдог. Хийхгүй байсан ч болно.

  3. 3

    Аливаа жимсний чанамал хийхэд галын хэмийг тааруулан тохируулж хийх хамгийн чухал бөгөөд хэт ширүүн гал дээр түлж болохгүй мөн хэт зөөлөн гал дээр хийвэл гашуун нясуун талдаа болдог тул жимс задарч нялцгайрч эхлэмэгц аажим аажмаар бага багаар галын хэмийг багасгаж хутгасаар байх бөгөөд чанамалаа амсаж үзээд өтгөн болон чихэрлэг байдлыг өөрийн дур сонирхолд нийцүүлэн тохируулаад галаас гаргана. Ингээд сайтар угааж цэвэрлэсэн таглаатай шилэн саванд хийнэ.

  4. 4

    Шилний амсар хүртэл 1 хуруу хэмжээтэй агаар орох зай үлдээгээд сайтар таглаад харанхуй сэрүүхэн газар сайтар хөргөнө.

  5. 5

    Ингээд л хөрсний дараа чанамалаа хүссэн хачиртайгаа хэрэглээрэй.

  6. 6

    Нэрс жимс нь амин дэм эрдэс бодисоор баялаг олон төрлийн ач тустай шүү.