1000 жор
Уух зүйлс , Монгол , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үхрийн нүдний шүүс, ач тус

Үхрийн нүдний шүүс, ач тус

Үхрийн нүд нь манай оронд элбэг ургадаг жимсний нэг. Үхрийн нүдийг чанамал болгон хэрэглэхээс гадна дарс хийж болдог. Дарс хийх жор нь манай сайтад ч бий. Хариг үхрийн нүдний цэвэр шүүс ямар ач тустай болохыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Үхрийн нүдний шүүс нь анти-оксидант болон маш олон төрлийн амин дэм тэр дундаа А, С витаминаар баялаг мөн эрдэс бодис тэр дундаа төмөр, кальциар баялаг ажээ.

20 min

  1. 1

    Боловсорч гүйцсэн үхрийн нүдийг цэвэрлэж хальс, навч хогийг түүгээрэй.

  2. 2

    Жимсний шүүсийг шаххаас өмнө цэв хүйтэн усанд хийж 3-4 минут байлгаад жимсийг шүүж гаргана. Энэ үйлдлийг заавал хийх албагүй ч хүйтэн усанд сойсноор жимсний цэвэр шүүс амархан ялгардаг байна.

  3. 3

    Ингээд автомат жимсний шүүс шахагч ашиглаад үхрийн нүдний цэвэр шүүсийг шахаж гаргаж авч болно. Хэрвээ автомат жимсний шүүс шахагч байхгүй бол гэрийн нөхцөлд цэвэрхэн шинэ марл ашиглан жимсний шүүсийг гарын хүчээр шахаж саванд тосч авна. Ингэхдээ марлны голд 1 цайны аяга хэмжээтэй үхрийн нүдийг хийгээд марлыг хумьж чанга мушгихад жимс задарч шүүс гоожиход саванд тосч авна. Энэ арга гар ажиллагаа их орох ч хэрэгтэй арга шүү.

  4. 4

    100 хувь цэвэр үхрийн нүдний шүүс гашуундуу исгэлэн байх ба цэврээр нь ууж ч болно.

  5. 5

    Эсвэл цэвэршүүлсэн устай хольж шүүсийг шингэлээд амны цангаа болгох ундаа болгон хэрэглэж ч болно.

  6. 6

    Мөс хийж хутгаад коктейл хийж ч болдог.