1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

6 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Төмсний нухаштай Котлет

Төмсний нухаштай Котлет

Төмс нь маш тэжээллэг хүнсний ногоо бөгөөд ямар ч хоолонд тохиромжтой, боловсруулах олон арга бий. Энэ удаад тахиан махтай, төмсний нухашин ороомогтой котлет хийх амархан жорыг хүргэж байна. Гарын доорх элбэг орц ашиглан энэхүү хоолыг хийж сураарай.

40 min

  1. 1

    Эхлээд төмсний нухаш бэлтгэнэ. Ингэхдээ төмсийг хальслаад давстай буцалсан усанд зөөлөртөл нь чанана. Уснаас гаргаж төмөр саванд хийгээд шаардлагатай бол нэмэлт давс хийнэ. Мөн масло, хар перц, 1 ширхэг өндөг хийж амтлаад сайтар нухлаж няцална. Ногоон сонгино, яншуй болон базилийн навчнаас сонгон жижиглэн хэрчээд төмсний нухаштай хольж сайтар зуурч хутгана. Үүний дараа хөргөгчинд хийж 20-30 минут хөргөнө. Халуун тосонд хайрах учраас болсон төмсийг хөргөх хэрэгтэй.

  2. 2

    Тахианы цээж махыг тасалгааны температурт гэсгээгээд нимгэн хавтгай болгон зүсэж нүднэ.

  3. 3

    Махыг дотор талаас нь давс, перцээр бага зэрэг амтлана. Ингээд алхам 1 дээр хийсэн төмсний нухшийг махны нэг захад байрлуулна.

  4. 4

    Ингээд махыг ороож ороомог хэлбэртэй болгоно. Үзүүрийг жижиг мод эсвэл шороор шорлож тогтоогоорой. Утсаар зангидаж уясан ч болдог.

  5. 5

    Саванд 3-4 ширхэг өндгийг хийж давсаар амтлаж миксэрдэнэ. Ингээд ороомог тус бүрийг өндгөнд хийж сайтар норгож булхуулна.

  6. 6

    Дараа нь сухар ашиглан гадна талаас нь сайтар наалдуулна.

  7. 7

    Ургамлын тосыг гал дээр буцлах шахам халаана. Ингээд ороомгийг хийж бор шаргал болтол нь эргүүлж тойруулж шарна. Тахианы мах амархан болно. Төмсний нухаш бүрэн болсон байгааг санаарай. Ургамлын тосны хэмжээ котлетыг бүрэн эсвэл ядаж тал хүртэл нь бүрхэж байх шаардлагатай шүү.

  8. 8

    Ингээд халуун тосноос гаргаж тосыг шингээж шүүгээрэй. Нарийн ногоо, хуурсан ногоо, будаа зэргээр хачирлан амтархан зооглоорой.